
Цаг агаарын байдлаас болж өчигдрөөс зарим баруун аймгуудын хот хоорондын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуургатай байгаа тул өнөөдөр ч нээгээгүй байна. Тэгвэл ОБЕГ-аас мөн зүүн аймгуудын хот хоорондын замыг хязгаарлах үүрэг өгчээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар салхи 16-18м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул дээрх чиглэлийн авто тээврийн хэрэгсэл, ялангуяа хото хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 02 сарын 28-ны өдрийн 08.00 цагаас 29-ни й08.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах болсон байна.
Сэтгэгдэл (2)