
Олны нүдэнд өртөмтгий, үгний бай боломтгой М.Нара Японд чамгүй олон жил
амьдарсан. Яг л байгаагаарай, илэн далангүй гэгддэг Нарагийн өөрөө
өөрийгөө дөвийлгөх байдал хэтэрхий тодроод байх шиг.

Олны нүдэнд өртөмтгий, үгний бай боломтгой М.Нара Японд чамгүй олон жил амьдарсан. Яг л байгаагаарай, илэн далангүй гэгддэг Нарагийн өөрөө өөрийгөө дөвийлгөх байдал хэтэрхий тодроод байх шиг. Түүнийг Японы нэгэн тэмцээнд мисс болж байсан гэдгийг сонссон хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Их Монгол гүрний Хубилай хаан, дуучин Нара хоёрын л хөшөө Японд байдаг гэдгийг дуулсан хүн ховор биз ээ. Тэрээр “Олон Улсын Сакура Мисс Интернэшнл” тэмцээнд оролцож түрүүлээд Японы Энавишера хотын ахмадын асрах газрын урд байрлах Сакурагийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг хөшөөнд овог нэрээ мөнхрүүлсэн аж. Энэ талаар Нара хэлэхдээ “Би Японы хөшөөнд мөнхөрсөн хоёр дахь монгол хүн. Их Монгол гүрний Хубилай хааны хөшөө анхных нь” гэсэн юм.
Нара сүүлийн үед уран бүтээлээсээ түр холдоод байгаа бөгөөд ядаргааны эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (30)