зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүний заавал үзэх ёстой 24 газар: Болор толгой, Янцгаадаг нуур, Чулуун ой...

2013-3-05
0
ЖИРГЭХ
1346_3464Жуулчдын үзэх дуртай Монголын үзэсгэлэнт 24 газрыг сонирхуулъя. Та ч бас үзээрэй.
1346_3464    Жуулчдын үзэх дуртай, мөн монгол хүний заавал үзэх ёстой Монголын үзэсгэлэнт 24 газрыг сонирхуулъя.

1. Хөвсгөл нуур. Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.

2. Алтай Таван богд уул. Алтай Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүтдэг юм.

3. Ээж хайрхан.
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж, доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй байдаг. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон есөн тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50 см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг онцлогтой.

4. Тэрхийн цагаан нуур, Хорго. Хоргийн тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршидог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 м, гүн нь 70-80 м, гадны талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 м өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 м. Цорын ганц гол эх аван урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

5. Увс нуур, Их нууруудын хотгор. Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршидог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгоыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд орсон.Байгалийн түүхийн музейд орших махан идэшт Тарбозаврын бүтэн араг яс. Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан бүтэн араг яс юм. Дэлхийд динозаврын араг яс бүтнээрээ олдох нь ховор бөгөөд Азидаа эхний гуравт орох байгалийн үнэт олдвор билээ.

6. Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг.
Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 м ажээ.

7. Алтан ташуур цогцолбор.
Төв аймгийн Эрдэнэ сумд орших Алтан ташуур цогцолбор. Гурван мэргидэд эхнэр, хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлахаар явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 метр өндөр хөшөө баригдсан нь Чингис хааны морьт хөшөө байрладаг. XIII дугаар зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 километрт оршдог.

8.Хөшөө цайдам, Хар балгас, Культегин жанжны хөшөө. Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгэ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогдддог дурсгал юм. Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг.

9. Амарбаясгалант хийд. Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар 1727-1736 онд барьжээ.

10. Дуугардаг элс. Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа “ Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

11. Толь хад. Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үзжээ.

12. Гүйдэг чулуу. Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус, хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь тэндхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дэрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна.

13. Дэлхийд ховорхон тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.

14. Цагаан гол. Алтай таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй /20 км/ юм.

15. Чулуун ой. Чулуужсан мод говьд элбэг. Харин ой тааралдах нь ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой. Ой уртаараа 500 м, өргөөшөө 80 м талбайд тархжээ. Тэнд хорь, гучин метрийн өндөр , бүслүүрээрээ 1,5 м голчтой бүтэн мод, ёзоороороо булгарч унасан ч тааралдана. Салбарласан мөчрүүдтэй ч байна. Сүйхэнтийн чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм.

16. Болор толгой.
Дундговь аймгийн Амтат хоршооллийн нутаг Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ толгой бүхлээрээ усан болон утаат болроос тогтдог. Энэ толгойн энгэрт буусан айлын хүүхдүүд болроор тоглоом барьдаг байсан учраас Болор толгой гэж нэрлэжээ.

17. Соронзот хад. Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнээ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.

18. Янцгаадаг нуур. Хөвсгөл аймгйин Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог.

19. Гурван нуурын дөрвөн рашаан.
Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурваннуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян шар усанд сайн гэлцэнэ. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.

20. Жаран тогоот. Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран хэмээх жаран тогоо хонхортой хүрмэн чулуун уул бий. Бороотой үед тэдгээр нуур усаар дүүрч жаран нуур цөөрөм тогтдог.

21. Цэвэр булаг. Хөвсгөл аймгийн Чандмань өндөр сумын төвөөс холгүй Сагдайн булаг гэж бий. Сумын жолооч нар эндхийн уснаас машин, тракторынхаа зай хураагуурт нэрмэл усны оронд авч хэрэглэдэг байна.

22. Уурт. Говь-алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж, байдгаас Уурт хэмээн нэрлэгджээ.

23. Урамддаг нуур. Манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ бол Хөвсгөлийн Хорьдол сардгийн 70 гаруй м-ийн өндрөөс буудаг Арсын хүрхрээ юм.

24. Юндэн Нансалмаа хоёр. Төв аймгийн Зоргол хайрханы Морь хад, Горхийн Мэлхий хад, Ховд аймгийн Бодончийн голын Тэмээн чулуу, Нохой чулуу, Завхан аймгийн Ургамал сумын Арслан чулуу, Түдэвтэй сумын Сум хад, Увс аймгийн Байшинтын Арслан Заан хад зэрэг хачин сонин дүрс бүхий хад чулуу манай оронд олон бий. Дундговь аймгийн Их газрын чулууны янз бүрийн гайхалтай хэлбэр дүрстэй хад чулуудын дундах хоёр босоо хүн шиг харагдах хадыг нутгийнхан нь урьд Хаан хатан хоёр гэж нэрлэдэг байгаад одоо Юндэн Нансалмаа хоёр гэх болжээ. Баруун талын босоо хүн арай өндөр, баруун гарын тохойд аяны шуумааз тохож, зүүн гараа нөгөө хүний мөрөн дээр тавьсан, намхан нь  эхнэр хүний өмсгөлтэй агаад тэргүүнээсээ яльгүй гудайлгасан салж ядсан хоёр мэт дүр тэндээс харагдана. Хадны зүүн урдаас хоёр зуун метр орчим зайнаас ийм дүрсийг ажиглаж болно.
www.24tsag.mn



image

Жуулчдын үзэх дуртай Монголын үзэсгэлэнт 24 газрыг сонирхуулъя. Та ч бас үзээрэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (66.181.160.98)
    ханхөхий уулс алга.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Цаг (103.229.123.21)
    Ийм мэдээлэл огсон нь сайн хэрэг. Хvн муулцгааж байснаас бусдадаа хэрэг болох зvйл сонсгосон нь хавгvй дээр юм. Энд Алтан - Овоо, Шилийн богд, Елын-Ам, цагаан нуур Шишхид за тэгээд олон сайхан газар Монгол эх оронд минь бий. Эдгээрт очиж сэтгэл ходлохгvйгээр насаа байвал монгол хvний хувьд харамсалтай л болов уу!
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      unen
      2014 оны 12 сарын 19
  • Сувданчимэг (122.201.24.242)
    Ахлах ангийн хүүхдүүд болон оюутнуудыг эх орныхоо үзэсгэлэнт газруудаар их явуулах хэрэгтэй эх орноо хайрлах эх оронч үзлийг суулгах чухал. Албан байгууллагууд ч гэсэн.
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • бттц (103.26.193.21)
    юу вэ т1
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
  • MGL (182.160.49.134)
    dejidmaa muu hvvr mineee yu bicheed baigaa muu hvvr we muu hvvr chin
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • bujidmaa (202.179.10.18)
    dejidmaa boliyo
    2013 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.197)
    Бүгд сайхан газрууд байна. Бүгдийг нь үзэх юмсан. Монголдоо байж Монголынхоо сайхан газруудыг үзэж чадахгүй юм аа.
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • otgoo (202.55.191.35)
    breven hiidiig yagaad oruulaagyiym. bas ***** nuur
    2013 оны 06 сарын 08 | Хариулах
  • галаа (27.123.213.52)
    алтан овоо шилийн богд,хамрын хийд, дэмчигийн хийд,хүрхрээ байх ёстой
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • nb (112.72.12.102)
    Хонгорын элс zurag tavichaad oruulaagui bn
    2013 оны 03 сарын 11 | Хариулах
  • nb (112.72.12.102)
    Хонгорын элс яагаад байхгүй байнаа. Ёлын ам бас алга
    2013 оны 03 сарын 11 | Хариулах
  • (202.55.182.82)
    Otgontenger hairhan bh l ystoi!
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (202.55.182.82)
    Zavkhanii Otgontenger yaagaad baihgui bnaa huu!!!!!!!!!!!!
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • DEJIDMAA (121.57.193.33)
    ум бэ суухаа ум бэ шармана еи суухаа энийг 20 хунд явуулбал 3 цагийн дараа чамд монго ирэх болно 1 хунд явуулбал 1 жил гэх мэтганцаараа уншаад устгавал хоосрно
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (202.131.247.23)
    nen turuun uzvel zohih gee bailgvi dee ternees bish yoliin av boorog els elsen tasarhai tsagaan agui tsenheriin agui geed l mongold uzeh ym myndah bish dee
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (202.131.247.23)
    mongoliin ene gaihamshigtai gazruudaar yavah ymsan mongoldo baij yavj chadahgvi ym daa
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (124.158.78.108)
    7 gazriig ni uzsen bn
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шархүү (122.201.18.152)
    Шаргалжуут
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
    • Зочин
      sex
      2013 оны 03 сарын 05
  • (182.160.63.138)
    sxon sxn
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • tintin (202.126.89.149)
    ямар үндэслэлээр гаргасан юм бол. гэхдээ заримыг нь бол үзчихсэн л юм байна
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (182.160.63.138)
    үнэхээр заавал үзэх ёстой сайхан газрууд байна. эх орноороо бахархаж байна
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
    • ихэнхийг нь үзсэн. заавал үзээрэй та нар
      2013 оны 03 сарын 05
  • хуягаа (202.131.234.2)
    Хонгорын элс яагаад байхгүй байнаа. Ёлын ам бас алга
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнээ өндөрлүүллээ
    37 мин
  • Улаанбаатарт -7 градус хүйтэн байна
    1 цаг 0 мин
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    17 цаг 5 мин
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
    17 цаг 16 мин
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
    17 цаг 31 мин
  • Энэ сарын 29-нд "цэргийн тангараг" өргөх ёслол болно
    17 цаг 43 мин
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажлын байр бий болгон томилжээ
    17 цаг 48 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
    18 цаг 3 мин
  • Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
    18 цаг 6 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    18 цаг 12 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 28 мин
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
    19 цаг 21 мин
  • Монголд эмчлэх боломжгүй 4 өвчний чиглэлээр манай улсын эмч мэргэжилтнүүд багаараа сурч байна
    19 цаг 44 мин
  • 2011-2025 онд гадаадад эмчлүүлсэн иргэд 9.6 тэрбумын буцаан олголт авчээ
    19 цаг 49 мин
  • Голомт банкны кредит картаар Iphone 17 гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан аваарай
    19 цаг 57 мин
  • Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно
    20 цаг 0 мин
  • А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
    20 цаг 36 мин
  • БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
    20 цаг 39 мин
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
    21 цаг 18 мин
  • Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө
    21 цаг 35 мин
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
  • Нийт нутгийн 23 хувь нь цастай байна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК