

Хэлэлцүүлгээр иргэний зээлийн өр төлбөрийг барагдуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд гардаг бэрхшээлийн талаар бодит мэдээллийг шийдвэр гаргагчдад хүргэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран шийдэлд хүрэхийг зорьж байгаа аж.
Арга хэмжээг Монголын банкны холбоо, ХЗЯ, ШШГБ болон “Хаан” банк хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээс өмнө Монголын банкны холбоо зээлийн өр төлбөр барагдуулах асуудлыг хариуцдаг нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзсан байна. Уулзалтаар "шүүхийн шийдвэр заавал биелэгдэх" зарчим бүрэн мөрдөгдөж чаддаггүй, хүндрэл чирэгдэл ихтэй, тул шинэчлэлт хийх шаардлагатай гэж дүгнэсэн аж.
Д.Идэр