Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Н.Удвал сайд аа, Эрүүл мэндийн салбар хэдэн хүний амиар хариуцлагатай болох вэ?

2013-4-12
0
ЖИРГЭХ
24 цаг сайт эрүүл мэндийн салбарт гарсан эмгэнэлт явдлуудыг баримт болгон хүргэж байна.
24 цаг сайт эрүүл мэндийн салбарт гарсан эмгэнэлт явдлуудыг баримт болгон хүргэж байна.

4e40af2a2bfe51fbig1.  2013 оны нэгдүгээр сард. Э.Хонгорзул гэх тэр эмэгтэй одоогоос хоёр жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 8-ны өдөр гуравдугаар төрөхөд эмч Н.Оюунгэрэл, Н.Батзаяа, сувилагч Н.Ганчимэг нарын гар дээр амаржихдаа кесарво хагалгаа хийлгэсэн аж. Гэтэл хагалгааг хийсэн эмч, сувилагч нар гэдсэнд нь нэг метр хэртэй урт марль үлдээчихсэн байсныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-нд Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд ороход нь авсан байна. Хамгийн харамсалтай нь бүтэн жил хагасын турш бие нь өвдөж, онош нь тодрохгүй явсан тэрээр одоо ухаан санаа нь самуурчихсан, үхэх сэхэх дээрээ тулчихсан байдалтай байгаа юм.

2. Э.Хонгорзул бүсгүйн эрүүл мэнд, амьдралыг нь сүйтгэснийхээ хариуцлагыг хүлээх ёстой эмч, сувилагч нар хүний урманд уучлалт гуйх нь битгий хэл “Та нар хэлдэг газар нь хэлэхгүй юу? Юу олж долоохыг чинь харна аа” гэж хээв нэг хариулж байдаг гэнэ.

3. Харин дараа нь тэдгээр эмч нараас тодруулга авсан сэгтүүлчийн асуултанд "Иймэрхүү юм байж л байдаг. Би хариуцлагаа хүлээж, цалингийн арга хэмжээ авахуулж, сануулга авсан" гэж ярьсан байна.

4. 2013 оны гуравдугаар сард. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл (ЭМН)-ийн А корпусыг “Арш” ХХК нурааж, 11 давхар орон сууцны барилга барих гэж байгаа талаар тус нэгдлийн эмч нар мэдэгдсэн. Байрыг тойруулан хашаа хатгаж, байшинг нь нураах болсныг эмнэлгийн ажилтнууд мэдээгүй байсан юм.

5. Хан-Уул дүүргийн ЭМН-ийн ҮЭХ-ны дарга С.Наранцэцэг “Одоогоор “Арш” ХХК 454.2 ам метр талбайд 11 давхар орон сууцныхаа суурийг цутгаж эхэлсэн бөгөөд оройн цагаар барилгын ажил хийснээс болж хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тав тухыг алдагдуулж байна.

4e40af2a2bfe51fbig6. 2012 оны 12 сард. Баянхонгор аймгийн эх барих тасгийн сувилагч дөнгөж төрсөн нярайг буцламгай халуун усаар шалзалж алах шахсан. Хүүхдийн заяа түшиж амь аврагдсанаас биш бөгсөн бие нь тэр чигээрээ түлэгдэнэ гэдэг улаан нялзрай тэр амьтан байтугай насанд хүрсэн том хүнд ч дааж, тэсвэрлэхэд хэцүү.

7. Хамгийн аймшигтай нь тэгтэл нь түлчихээд ямар ч арга хэмжээ авалгүй, хүний урманд шархыг нь ч цэвэрлэлгүй ар гэрийнхнээс нь тас нуугаад тэр бяцхан амьтныг хоёр цаг гаруй орилуулсан байв.

8. 2012 оны 12 дугаар сард. Увс аймгийн Зүүнхангай суманд нэг cap долоо хоногтой хүүхэд мөн л эмчийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан. Тангараг өргөсөн эмч маань намчирхаж улс төржин, үхэл амьдралын заагт байгаа хүүхдэд тусламж үзүүлээгүй.

9.  2013 оны нэгдүгээр сард. Төрөх эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс болж хорвоод мэндэлсэн нэгэн бяцхан иргэн мөн л амиа алдсан. Эх нь хүүгээ хөхүүлж байгаад унтчихсан учраас нэг талаар түүний буруу болж хоцорсон.

10.  Хоёрдугаар амаржих газрын даац хэтэрч, нэг орон дээр хоёрын хоёр эхийг /хүүхэдтэйгээ 4 хүн/ байлгаснаас орондоо багтахгүй, шахцалдсанаас энэ хэрэг үүдсэн. Орны хүрэлцээний асуудлыг одоог хүртэл шийдэхгүй л байна.

11. 2013 оны хоёрдугаар сард. Нэгдүгээр төрөхийн эмч дөнгөж төрсөн нярайг өлгийдөх гэж байгаад ширээн дээрээс унагаж, паар мөргүүлсэн.

12. Эмч нарын хэлж байгаагаар ширээн дээрээс энэ маягаар хүүхдийг унагаж байсан тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байсан бөгөөд тэдний хувьд байдаг л үзэгдэл гэж сэтгүүлчдэд ярьсан.

13. Эх сурвалжийн мэдээлснээр ширээн дээрээс нэг хүүхдийг унагаснаас болж тархиндаа гэмтэл авч, 20 ч хонолгүй нас барсан аймшигт хэрэг ч болж байсан гэх.

14. Өрхийн эмчийн хариуцлагагүй байдлаас болж хорвоод мэндлээд удаагүй тавхан сартай охины тархинд цус харважээ. Эрүүл, саруул мэндэлсэн бяцхан охин зургадугаар сарын 11-нд буюу таван сартайн вакцинаа хийлгүүлжээ. Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгал охиныг ханиадыг оношлолгүй “Танай хүүхэд эрүүл байна” хэмээн дархлаажуултын вакцин хийлгэхийг зөвшөөрснөөс болж тархинд нь цус харважээ.

15.  2013 оны нэгдүгээр сард. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн барилгыг оффисын зориулалтаар ашиглахаар болсныг тус эмнэлгийн эмч нар эсэргүүцэн өлсгөлөн зарласан.

4e40af2a2bfe51fbig16. Дөрвөн настай Б.Эрдэнэцэцэг охинд нэг л өдөр аймшигт өвчин гэнэт ирж, хоёр цагийн дотор биеэр нь гэнэт улаан товруу туурчээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиход “Цахилгаан менингит” гэсэн онош тавьж, сэхээний тасагт охиныг хэвтүүлэн Энхжаргал гэх эмч эмчилгээ хийжээ. Энэ онош нь анхнаасаа буруу тогтоогдсон байсан бөгөөд цахилгаан менингит биш байна гэж Халдвартын эмнэлгийн бас нэгэн өөр тасагт шилжүүлжээ. Ийнхүү буруу оношилж, буруу эмчилгээ хийсний дараа Халдвартын эмнэлгийнхэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж тус эмнэлэгт шилжүүлэх хүсэлт тавьсан ч Эрдэнэцэцэг охиныг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгчээ. Ингээд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дөрвөн эмчийн гар дамжаад байгаа охин нянгийн үрэвслийн цусанд орсон севсис гэсэн оноштой эмчлүүлж, үр дүн гарахгүй, арьсаар нь биеийг нөхөх хагалгаанд одоогийн байдлаар гурван удаа ороод байгаа аж. Мөн охины өвдөгний тойгийг хайчилж авсан учраас цаашдаа эрүүл боллоо ч хөлтэй үлдэнэ гэсэн баталгаа байхгүй гэж ойлгож болно.

17. Хөдөөгийн хүн амд үзүүлж буй төрөл бүрийн тусламж үйлчилгээ, хүрэлцээ, чанар хангалтгүй байгаа нь олон талаар харагдаж байна. Улсын хэмжээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох мал аж ахуйн баг 1400, сум 300 гаруй байгаа бөгөөд тэд байгаль цаг уурын хүнд нөхцөлд осгох, амь насаа алдах харамсалтай тохиолдол явдал давтагдсаар.

18.
Сум, багийн эмнэлэгт  ажиллаж байгаа их, бага эмч мэргэжлийн хүмүүс нь голдуу эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд тэдгээр нь жирэмслэх, бусад шалтгаанаар урт богино хугацаагаар үндсэн ажлаасаа хөндийрснөөр мэргэжлийн эмч боловсон хүчнээр дутагдах нь элбэгшжээ.

4e40af2a2bfe51fbig19. Тангараг өргөсөн эмч ажлын байран дээрээ тасартлаа согтсон бичлэг өнгөрсөн нэгдүгээр сард цацагдсанийг та бүхэн санаж байгаа.

20. Манай улсын хүн амын 20 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байна.

21. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын талаар болон эмчлүүлэх эрхийн талаар ард иргэдэд мэдээлэл дутмаг байна.

22.
Нийгэмд нуугдаж эрүүл мэндийн салбарын бас нэгэн томоохон асуудал нь эмийн баталгаагүй байдал билээ. Эмийн сангуудаар зарагдаж буй эм хугацаа нь дууссан, баталгаагүй байдлаас болж хүн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол олон гарч байна.

23. Мөн төрөх үед эмч нарт их мөнгө өгсөнд нь илүү анхаарал тавьдаг, эмч нар хуурамчаар акт үйлддэг зэрэг олон асуудал байна.

удвал24. ШӨХТГ иргэдийн гомдлын дагуу улсын эмнэлгүүдийг шалгаж эхэлсэн. Энэ шалгалтаар ямар асуудлууд илрэх нь сонирхол татах болов.

Н.Удвал сайд аа, амьдралаа аварч үлдэхийн тулд аврагчаа гэж итгэн зорьж очсон олныг үхэл рүү түлхэж байгаа эмч нэртнүүддээ бодит хариуцлага хүлээлгээч ээ. Эрүүл мэндийн салбарт хийнэ гэж яриад байгаа тэр олон сайхан ажлаа эндээс л нэн тэргүүнд эхлэх хэрэгтэй байгааг анзаарвал яасан юм бэ.
Б.Билэгт
www.24tsag.mn

image

24 цаг сайт эрүүл мэндийн салбарт гарсан эмгэнэлт явдлуудыг баримт болгон хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • зочин (112.72.13.134)
    Удвал л очоод ийм болгоо юу. Тэнэгүүд минь болохоо байчихсан салбарыг л Удвалд өгсөн шүү дээ. Харин Удвалын хуьд хамт олныг зангидах биш хэрүүлийн тулам болгож эрүүл биш уур амьсгалыг дор орсон салбарын хамт олны дотор бий болгосонд байгаа юм. Эмэгтэй хүн хэрүүлч байвал сайд битгий хэл шал ч угааж үл чадах бололтой.
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (182.160.40.197)
    Эмч нар уруу бүү дпайраач. өөрсдөө эрүүл мэндийн талаар огт мэдлэггүй. Эрүүл аж төрөх ёсоо мэддэггүйэрүүл мэнздийн үзлэгт хамрагддаггүй, өвдсөн, хүндэрсэн хойноо л эмнэлэгт ирж, эмчид үзүүлдэг.Тэгээд бүх бурууг эмч нарт чихэж болохгүй шүү дээ. Нойр хоолоо хасаад, бага цалин аваад л зүтгэж байгаа шүү. Өөрсдөө эрүүл мэнддээ анхаар, үр хүүхдээ хайхар
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Нэг талаасаа эрүүл мэндийн үйлчилгээний хангамж хүртээмж туйлын хангалтгүй, нөгөө талаас ёс зүйн доголдол газар авсан байгаа шүү дээ. Анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад ёс зүй, харилцаа, сэтгэл зүйн чиглэлийн хичээлүүдийг түлхүү оруулж байх шаардлагатай. Мөн цалин хөлсийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Харьцангуй хүнд алба. Сайн эмч ч гэсэн харилцаа ёс зүйн өндөр соёлтой байх ёстой шүү. Энэ талын мэдлэг туйлын хангалтгүй санагддаг. Ёс зүй, харилцааны чиглэлээр ажилтнуудад зорилтот сургалтуудыг тогмол явуулж байх хэрэгтэй. Гадаадын туршлагыг сайн судлуулах шаардлагатай.
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • УДВАЛАА (202.179.0.164)
    ЭРҮҮЛ МЭНДЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮҮ
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • энхээ (124.158.95.132)
    тэнэг чавганц зайл зайл
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    Сувилагчийн ажлыг гэхэд ахлах сувилагч нүд алдалгүй харж засаж зааварлаж байх үүрэгтэй Гэтэл хэдэн нүд ам нь гялтганасан залуу хүүхнүүд л биеэ савчаад гүйгээд байхаас өөр тулхтай хүн тэднийг харж хандаж байгаа нь харагддаггүй Энэ том алдаа Этч нар ганцаар дур мэдэж онош тавиад эмчилнэ гэж бусад орны эмнэлгүүдэд байхгүй Тасгийн ахлагч зөвлөгч эмч нарт оношоо танилцуулж эмчилгээний арга стратегиа хамгаалж байж тэдний заавар зөвшөөрлийн дагуу эмчилнэ Нэг эмч эмчлэх гээд байдгийн цаад учир нь хэдэн төгрөгт л байдаг Өөр бодож байгаа юм байхгүй
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • иргэн (122.201.17.98)
    Удвал чинь эмнэлэгийн ажлыг сайжруулахын тулд биш Энхбаярын биеийг сайжруулахын төлөө л "сайд" нэрээ барьж яваа шүү дээ
    2014 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.47.133)
    Удвал эрүүл мэндийн салбарт сайн ажиллаж байгаа.
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • udval saidaa tand heleh vg (202.179.7.6)
    ta erunxiilogchiin songuulid oroltsoj baigaa chini sain bolovch ene ervvl mendiin salbaraa ood tataj chadahgui baij mongol ulsiin eronxiilogch bolod er ni yu hiij chadah xvn be ta. olon mongolchuud ovchind shanalj emnelegt hetsvv baidaltai emneleg ni estoi delberchihsen baidaltai baigaag er harj vzej sonsogdohgui bn u. ta iim tom asuudaliig toohdgui baisaar bas davaraad eronxiilogchiin songuulid oroltsoj bga chini eroosoo taaladahgui bn
    2013 оны 06 сарын 07 | Хариулах
  • зочин (103.11.192.34)
    Удвал сайдыг дагаж гүйээд байгаа СХД-н 14-р төвийн дарга нэртэй Эрдэнэтуяа гэдэг авгай эмнэлэгт нь тусламж авах гээд ирсэн иргэнд наадхаа хөөгөөд гарга гэж тусламж үзүүлэхэгүй байсаар залуу тусламж авалгүй 24 цаг болоод СХД-н 14-р төвийн үүдэнд үхсэн байхад дарга Эрдэнэтуяа өөрийгөө шагнуулах талаар тушаал дэвших гээд явж байгаа нь шударга ёс уу аан Удвал сайдаа наад иөхөр чинь 3-р эмнэлэг,Хавдарын эмнэлгийн аль нэгний дарга болно би гээд л намайг сайд дэмжинэ гэсэн гээд л гадуур хүн болгонд яариад явж байна лээ шүү УДВАЛ САЙДАА Ийм хүнийг дээрх том эмнэлүүдэд тавьж болох юм уу даа ард түмээн
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • хэхэ (203.241.247.43)
    Энхбаярыг яахав ээ сайдаа
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • jargal (182.160.54.23)
    emnelgiin gazruud bugd ezengui baigaag yah be saidaa bugdiig ni tudgelzuuleed erguulj tabidaggui yamar juram bainaa hentei hariuclaga toocoh yum be hereg alga
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • Otgonjargal (199.193.183.50)
    Mongolchuudaa oorsdiinhoo garaar nogoogoo tarij, hooloo beldej id gadnii geh hyatad garaltai hool hunsnees tatgalzaarai!! Ted chin nogoogoo tarihaas ehleed, urgaj, bolovsorch, hudaldan avagchdaa ochih hurtlee himiin olon yanziin nairlagatai hunii bied hortoi bodis heregledeg yum shuu!!! Mongolchuudaa eruul mendiin bolovsroloo huuhed nasnaasaa ehleed surch sudlah heregtei shuu!! Hervee ta ooriigoo gehgui bol myangan emch, eruul mendiin said tanii toloo gehgui shuu!!! Etseg , ehchuudee eruul mendiin bolovsroliig huuhdee zaadag yum shuu. Bid medeeleliin zuund amidarch baigaa shuu!! Undesniihee uildverleliig demjij, Zov hoolloj, oorsdiinhoo eruul mendiig hamgaalj, baigal orchnoo hamgaalj amidartsgaaya. Americ ornoos
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (202.131.247.170)
    үнэхээр хэцүү шүү дээ эмч нар юугаа ч мэдэхгүй мөнгөтэй хүнд л үйлчилдэг болсон цаг. засгийн газар ямар ч мэдлэггүй хүнээр энэ их хариуцлагатай албыг хариуцуулсан
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (203.91.119.100)
    Одоо үхэл зовлонгоор их шоудвал өөрсөд нь үйл нь ирнээ түрүүч түрүүчийн дохио ирсээр байгааг монголчууд харж байгаа тэнэг ардчилал нэртэй анархи авилгачид
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (203.91.119.100)
    Нууц данс нь илрээд Монгол байтугай дэлхийгээр нэг нүдний болж байгаа нам бол АН тэр хүнээ шийтгэж чадахгүй байж чихрийн цаас бүү чичил ичээж ЭЛбэгсаарал
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (203.91.119.100)
    Бид бодохдоо Удвал сайд маш сайн ажиллаж байна кабинетдаа харин үүний шан болгож улс төрчдийн гар хөл болсон сэтгүүлчид л үнэн байдлыг гуйвуулж байгаа Монголд сайн эмч сайн эмнэлэг олон бий Үхэл зовлонгоор шоудахаа болих хэрэгтэй ялангуяа АН Тэд Бурхан халдуунд осгохоо шахаж үхэл хажууд байдгийг ухаарах хэрэгтэй
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (124.158.109.62)
    hoorhiidoo muulah yum oldohgui huuchnaa sergeej bn da. Humuus ooriinhoo eruul mended anhaarch baimaar yumaa
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.184.226)
    Асуудал хөндөж байгаа нь болж байна гэхдээ сэтгүүлч хүний чадвар жаахан дутуу байна. Бичиж байгаа сэдвээ сайн судалж байж бичилдээ. Жишээ нь Кесарво гэж ямар хагалгаа байх бэ дээ.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (202.21.105.1)
    ХЭДЭН ХҮНИЙ АМЬ АВАРЧ, ХИЧНЭЭН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ БАЙГААГ НЭГ Ч БИЧИХГҮЙ МӨРТЛӨӨ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАЙГАА ЭНЭ СЭТГҮҮЛЧ ШИГ ХАРИУЦЛАГАГҮЙ ГАНЦ НЭГ ҮЛБЭГЭР ЮМНУУДЫГ АЛДААГ ИХ Л БАХАРХАЛТАЙГААР БИЧИХ ЮМ БОЛИОЧ.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (202.55.190.6)
    Udval said ervvl mendiin said hiih chadvargvi gedeg ni l haragdaad bna sh dee. Iim ashig sonirhliin zorchiltei ajil hiij baisnaas chaddag hvnd ni ajilaa ogchihmoor yum.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • СҮҮЛЧИЙН САМУРАЙ! (202.179.22.75)
    "Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал... Төрийн ордны хашаан дотор янжуур зуучихсан ... - " . . . . ИХ БАЯН ГЭЭД 50.000-ААР ТОРГУУЛСАН Ч ЯАХАВ ГЭЖ ААРХАЖ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ? . . . . . . . . . . . МӨНГӨТЭЙ ХҮН ЛААГАА, ЛУУВАНГАА, ТАМХИА ИДНЭ ҮҮ БАЙНА УУ ХАМАА АЛГА, ГАГЦХҮҮ ХУУЛИА САХИУЛЖ, ТОРГУУЛИА АВДАГ БАЙХ ЁСТОЙ! . . . . . . . . . . . ТАМХИНЫ ХУУЛИЙГ АРДУУД МАШ САЙН ДАГАЖ БАЙНА! . . . . . . . . ГАНЦ НЭГ ИЙМ БАЯН ААРХУУ ГАРУУД, МӨН ХЭН Ч ХЭЛЭЭД ҮГ АВАХААРГҮЙ ЗАРИМ НЭГ - ШҮҮГЭЭ ШИГ ТОМ БИЕТЭЙ, ЗЭРЛЭГ ЦАРАЙТАЙ ТАРХИ НЬ ЖИЖИГ НӨХӨР, ЗӨНӨГ ХУ ӨВГӨД, АРХИНЫ БӨБӨӨЧИД Л ӨДРИЙН ОД ШИГ ХАРАГДДАГ БОЛЖ ХЭ ХЭ ХЭ. . . . . . . ТАМХИНДАА ҮХЭН ХАТАН "ҮНЭНЧ" БАЙГАА ЭРТНИЙ ХОЦРОГДСОН НӨХДИЙГ ХАРАХААР "СҮҮЛЧИЙН САМУРАЙ" ГЭСЭН НЭР БУУГААД БАЙДАГ ЮМ ХЭ ХЭ ХЭ . . . . . . СҮҮЛЧИЙН САМУРАЙ!
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • qwerty (150.7.169.204)
    Ene "setguulch" aldaagui, zov bichij suraasai.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
    • nohoi
      eruul mendiin yamnii ip haygtai, ene yg Udvaliin nohoi gedeg n haragdaj bn
      2013 оны 04 сарын 12
  • user (202.131.233.59)
    TEGXED SAID N SHORONGIIN XORIGDOL EMCHLEX ASUUDLIIG XUUTSULDUUD YAVJ BDAG. AJIL UURGIIN XUVIARAA MEDDEGGUI YUM BOLOVUU.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • yu hiiv (124.158.64.208)
    bi udval saidiig eruul mendiig salbart oilgotoi ym hiisniig medkun bn, baahan hural l hiisen hun, bodit yma aanhaaraldaaa, haanan bnaa, ene malnuudad hariutslaga tootsson uu gevel ugui l bhku yu
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
    • *****
      yoo buur arai denduu ymaa, 16 dah barimt deer bga ahuuhed ymar uruvdmuur ym be
      2013 оны 04 сарын 12
  • ***** (202.126.89.191)
    hvnii tuluu tansarsa umch nar ajillaa hariytslagtai hiimeer ym hariytslaggyi zarim hvnees bolj emch nariin her hvnd ynaj baina saidaa ard tvmnee anhaarch emlesvvdiig bari ajilaa hii namchlalgvi ard tvmnee bod
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • udvaliig zailuul (124.158.64.208)
    udval yu hiij chadhiihn bee zailuulaachee
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (124.158.64.208)
    ard tumnee yagaad anhaarch boldguin bee
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
    6 цаг 18 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 24 мин
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
    10 цаг 45 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
    10 цаг 50 мин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
    11 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    Өчигдөр 16 цаг 17 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    Өчигдөр 12 цаг 15 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    Өчигдөр 09 цаг 45 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
24 баримт
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК