зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүйтэн дайныг дуусгасан сүүний “хулгайч” Маргарет Тэтчерийн төрөхөөс үхэх хүртэлх фото түүх

2013-4-17
0
ЖИРГЭХ
Өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг хүдэтгэн оршуулж байна. Төмөр хатагтай хэмээн алдаршсан дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тэтчер 87 насандаа таалал төгссөн билээ. 24цаг.мн түүний эхийн хэвлийгээс төрснөөс газрын хэвлийд хүртэлх гайхамшигт амьдралынх нь торгон мөчүүдийг фото зургуудын хамт хүргэж байна.
    Өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийг хүдэтгэн оршуулж байна. Төмөр хатагтай хэмээн алдаршсан дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тэтчер 87 насандаа таалал төгссөн билээ. 24цаг.мн түүний эхийн хэвлийгээс төрснөөс газрын хэвлийд хүртэлх гайхамшигт амьдралынх нь торгон мөчүүдийг фото зургуудын хамт хүргэж байна.

1
Ирээдүйн ерөнхий сайд хотын даргын өвөр дээр. Маргарет Робертс 1925 оны аравдугаар сарын 13-нд Грантем хотод төржээ. Түүний эцэг эхийг Алфред, Биатрис гэх бөгөөд Маргарет тэдний хоёр дахь охин нь байв. Энэ айл нийтийн байранд амьдардаг байсан ч хоёрдахь хүүхдээ төрүүлэхээс төвөгшөөгөөгүй нь хожмын Их Британы Ерөнхий сайд байжээ.

1
Чөтгөрийн тоо юу бурхны тоо юу? Гурван настай Маргарет эгчийнхээ хамт. Барууныхны үздэгээр 13 буюу чөтгөрийн тоотой өдөр төрснөөөрөө Маргарет аз хийморгүй амьдрах ёстой байв. Гэтэл хүнсний мухлагийн эзэн бас хотын даргын охин гойд одтой амьдарсан юм.
1
Меггигийн хадгаламж. Маргаретыг багад нь гэрийнхэн нь Мэгги гэж дууддаг байжээ. Түүнийг сургуульд орсноос хойш эцэг эх нь долоо хоногт хоёр удаа халаасны мөнгө өгдөг байв. Тэр мөнгийг Мэгги бусад охидын адил чихэр, зайрмагт үрэлгүй банкинд хадгалуулчихдаг байж. Энэ арвич хямгач чанар түүний хамгийн гол шинж нь байлаа.

Хүү хүсдэг байсан эцэг нь энэ охиндоо эршүүд чанар бий болгохыг хичээж “Зогсолтгүй ажилла, амьдрахын тулд ажиллахаас өөр аргагүй” хэмээн сургадаг байв.

1enhanced-buzz-4950-1365425172-0
Оксфордын ганцаардмал охин. Маргарет 1943 онд Оксфордын их сургуулийн охидын коллежид элсчээ. Түүнтэй охид ер найзалж нөхөрлөхийг хүсдэггүй байжээ. Маргаретад ч найз нөхөд биш лекц илтгэлийг нь анхааран сонсох хүмүүс хэрэгтэй байв. Учир нь тэрээр хичээлдээ тэгж их анхаардаг оюутан байсан юм. Тэрээр 1945 онд Оксфордын их сургуулийн Консервативчуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөө энэ зургийг авахуулжээ.

1enhanced-buzz-27209-1365426888-13
Улс төрийн анхны довтолгоо. Оксфордын их сургуулийг химич мэргэжлээр төгссөнөөс хойш хоёр жилийн дараа буюу 1949 онд Маргарет Робертс улс төрч болов. Тэрээр Дартпордын тойрогт 1950, 1951 онуудад Консерватив намаас нэр дэвшсэн ч хоёуланд нь унасан юм. Гэсэн ч түүний нэр “Их Британийн хамгийн залуу эмэгтэй улс төрч” хэмээн танигдаж эхэлжээ.
1
Консервативчуудын “бэлэглэсэн” хань. Маргарет 1950 онд Дартпордын тойрогт 26 эрэгтэй хүнтэй ганцаар өрсөлдсөн. Нэр дэвшүүлэх ёслолын дараа хүлээн авалттай байсан ч Маргарет оролцох боломжгүй байлаа. Иймд консервативчууд зөвлөлдөөд түүнийг галт тэрэгний буудалд хүргэж өгөхийг Деннис Тэтчерт үүрэг болгожээ. Ийнхүү тэр хоёрын ойртох эхлэлийг намынх нь нөхөд нь тавьсан байна.

1
Олон удаа гоёсон хуримын даашинз. 1951 оны арванхоёрдугаар сарын 13-нд тэд хуримаа хийжээ. Хэмнэлтийн зарчмыг хатуу баримталдаг Маргарет Тэтчер хуриман дээрээ өмссөн хөх даашинзаараа хожим нь олон удаа гоёсон байна. Хуримын даашинз нь цагаан биш хөх өнгөтэй байсан нь консервативчууд хөх өнгөнд дуртайд байсан аж.

Деннисийн эхнэр мөнгийг хэзээ ч дэмий үрж байсангүй, өвлийн пальтогоо хуучин хөшгөөр доторлож, байшиндаа өөрөө засвар хийдэг байсан нь компанийн эзэн Деннисийн санаанд энэ бүхэн нь нийцдэг байжээ.

1
Ихрийн ээж. Маргарет Тэтчер 28 насандаа ихэр хүү, охин төрүүлж охиноо Кэрол, хүүгээ Марк гэж нэрлэжээ. “Энэ хоёр хүүхдийг гэдсэндээ тээж явсан есөн сарыг л би тэдэндээ зориулсан” гэж Маргарет Тэтчер хожим нь дурссан байдаг. Тэрээр хүүхдүүдээ төрүүлсэн жилдээ мөн хуульч мэргэжлийн дипломоо хамгаалсан байна.

1
Ээжийнхээ нэрээр хүчирхэгжсэн хүү, доромжлуулсан охин. Харамсалтай нь олон жилийн дараа хүү нь машины уралдаанд оролцохоор Африк руу яваад сураг тасарсан юм. Английн тусгай алба бүхэлдээ эрэл сурал болж байж Маркыг олжээ. Эцэг эхээ багагүй зовоосон Марк 52 настайдаа Эквадорын Гвинейд төрийн эргэлт зохион байгуулсан гэж сэжиглэгдэн шоронд суух ял авч байлаа. Цаазлуулах аюул дор хагас жил болсны дараа ээж нь 165 мянган фунт стерлинг төлж байж хүүгээ гаргаж авчээ. Азаар охин Кэрол нь сайн суралцаж, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн байна. Охин нь Ерөнхий сайдын хүүхэд байснаараа ямагт буруутгагддаг байсан бол хүү нь харин ч ээжийнхээ нэр сүрийн далбаан дор амьдардаг байв.

1
Улс төр эхэллээ. Парламентын босгоор алхах гэсэн Тэтчерийн анхны оролдлого бүтэлгүйтсэн ч есөн жилийн дараа буюу 1959 онд тэрээр өндөр босгыг давж чаджээ. 32 настай Маргарет Тэтчер Финчли тойргоос Парламентын доод танхимд суув. Энэ үүргээ 1993 он хүртэл ээлж халаагүйгээр гүйцэтгэсэн билээ.

1
Сүүний “хулгайч” хэмнэсэн нь. Консервативчууд 1970 онд ерөнхий сонгуульд ялж, Засгийн эрхийг гартаа авав. Ерөнхий сайд болсон Эдвард Хит Боловсрол, ШУ-ны сайдаар Маргаретыг томилжээ. Маргарет Тэтчер Боловсролын сайд байхдаа төсөв хэмнэх шаардлага гаргасныхаа хариуд “сүүний хулгайч” хочтой болов. Бага сургуулийн сурагчдад сүү өгөхөөс татгалзах санаачлага нь 19 сая ам.доллар хэмнэх боломжийг төрд олгов.

1
Консерватив намын тэргүүн. Ерөнхий сайд Эдвард Хитийн танхим 1974 онд унав. 1975 онд Хит намын тэргүүний албаа орхихоор шийдэхэд Маргарет Тэтчер зоримог алхам хийж өөрийн нэрийг санал болгохоор шулууджзэ. Тэрээр санасандаа хүрч Консерватив намын тэргүүн болов.

1
Оросууд өгсөн хоч хожмын алдар болов. 1976 оны нэгдүгээр сард ЗХУ-ын сонинууд түүнийг “Төмөр хатагтай” хэмээн хочилжээ. Тэтчерийг элдвээр хочилсон нь олон. “Сүүний хулгайч”-аас гадна Английг цөмийн зэвсэг эзэмших эрхтэй байлгахын төлөө тууштай дэмжиж байсных нь төлөө “Плутонийн шар үст”, “Эр тахиа орилдог байж болно, харин өндгөө эм тахиа л тээдэг” гэж хэлснийх нь төлөө “Өндгөө дарсан Атилла” хэмээн нэрлэж байжээ. Эдгээрээс оросуудын өгсөн буюу төмөр хатагтай хоч нь түүнд таалагддаг байв.

1
Хатагтай Ерөнхий сайд. Маргарет Тэтчер 1979 онд Их Британийн Ерөнхий сайдын сонгуульд ялалт байгуулав. Тэрээр 53 насандаа ингэж дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болов. Тультраа хэлтэйгээр шүүмжлэгдэж байсан хатагтай Ерөнхий сайд Британийн эдийн засгийг эрүүлжүүлэх төлөвлөгөөг нь зөвшөөрөөгүй бүхнийг танхимаасаа зайлуулжээ. Түүний төлөвлөгөө нь улсын төсвийг эрс хязгаарлаж, нийгмийн хэрэгцээнд зориулах, өмчийг хувьчлахаас бүрдэж байв.

1
Бартаат эхлэл буюу эдийн засгийн “бурхан”. Британийн эдийн засгийн уналтын үед буюу 1980 он гэхэд түүний нэр хүнд 23 хувь хүртэл унажээ. Түүнийг ерөнхий сайд болохоос өмнө Британи үнэн чанартаа хаант улс биш, харин Үйлдвэрчний эвлэлүүдийн БНУ болчихсон байлаа. Эдийн засгийн салбарт Тэтчерийн гаргасан хүчин зүтгэл, түүний тавьсан үндэс суурь хожмоо Британийн эдийн засгийг сэргээсэн юм. Тэрээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хүчийг ч сулруулж, аж үйлдвэрийн томоохон салбаруудыг хувьчилж, татварыг багасгаж, эдийн засагт төрийн оролцоог хамгийн бага болгосноор Британид өрсөлдөөнт орчин, орчин цагийн капитализмыг бий болгож чадсан билээ.

1
Тэтчеризм+ Гурав дахь удаа Ерөнхий сайдаар. Хүйтэн дайн дууссаны дараа буюу 1987 онд Маргарет Тэтчер гурав дахь удаагаа дахин сонгогдов. Түүний ерөнхий сайдаар ажилласан нэг, хоёр дахь удаагийн үеийг Тэтчеризм гэж нэрлэдэг. Энэ үг ч эдийн засгийн шинжлэх ухааны нэр томъёо болсон. Тэрээр хөдөлмөрийн зах зээл бүрэн шинэчилж чаджээ. Эдийн засагчдын үзэж буйгаар чухамхүү Тэтчеризм л Их Британийн эдийн засгийн таатай байдлын эх сурвалж болсон бөгөөд түүний үр дүнг одоо хэр нь амссаар байгаа юм.

1
Огцорсон нь. Тэтчерийн нам дотор ч, улс оронд ч олон нийт түүнийг эсэргүүцэн босох болж тэрээр ерөнхий сайдын суудлаасаа 1990 оны 11 дүгээр сарын 22-нд огцорчээ. Татвар төлөгчдийн мөнгийг сул асгуулахгүйн төлөө түүний гаргадаг “харамч” байдал хүмүүсийн дургүйг их хүргэдэг байж. Нэг удаа түүн рүү тоосго шидсэний ул мөр одоо ч эгмэнд нь байдаг аж. Түүнийг Парламентын гишүүн болоход “Дахиад л нөгөө чөтгөр шиг авгай…” гэсэн үг танхимд дуулдаж байсан гэдэг.

11
Төмөр хатагтай уйлав. 2003 онд түүний хайрт хань Деннис Тэтчер 88 насандаа таалал төгсч төмөр хатагтай ихэд гашууджээ. Нөхрөөсөө хойш түүний биеийн байдал ч дордох болсон гэдэг. Нэгэн сэтгүүлч Деннисээс “Төмөр хатагтайтай амьдрах хэцүү юу?” гэж асуухад тэрээр “Ертөнц, гэр бүл хоёр Маргаретыг маань өөр өөр нүдээр хардаг юм. Ертөнц түүнийг “төмөр хатагтай” гэж нэрлэдэг. Хүүхдүүд нь болохоор ээж гэдэг. Би түүнийг энхрийлэн дууддаг” гэсэн байна. Арван насны зөрүүтэй тэдний гэрлэлтийг олон хүн ашиг хонжоо харсан гэж үздэг ч 52 жилийн хамтын амьдрал нь энэхүү таамаглалыг няцаасан юм.

1
Хэзээ ч мартахгүй бас өршөөхгүй. Тэтчер 2003 онд сэтгүүлч охиндоо ярилцлага өгөв. Телевизийн тэр нэвтрүүлэг нөхрийнх нь дурсгалд зориулагдсан байсан болохоор л ярилцлага өгөхийг зөвшөөрсөн аж. Кэрол ярилцлагын төгсгөлд ээжээсээ огцруулсан тухай асуухад Маргарет Тэтчер “Хэрэв улс төрөөр хоолоо олж идье гэж байгаа бол ар нуруунд чинь хутга шаана гэдгийг ямагт бодож явах ёстой. Намайг Парист байхад намын удирдлагаас зайлуулах зорилготой санал хураалт Парламент дахь фракцид болж байсныг би хэзээ ч мартахгүй. Британийг би эдийн засгийн доройтлын намгаас татан гаргаж, өөдлөн дээшлэх өндөрлөг өөд өгсүүлснээс хойш бараг 11 жилийн дараа энэ үйл явдал болсон юм шүү. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд хэцүү мөч байсан. Би үүнийг мартахгүй, өршөөхгүй” гэж хэлсэн байна.

1
Олны анхаарлаас гарав. Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчер сүүлийн үед олон түмний нүдэнд харагдахаа огт больсон. Түүний тархины цусан хангамж муудсаны улмаас сэтгүүлчидтэй ярилцах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг нь эмч нар хориглосон байна. Ерөнхий сайд, намын дарга асан Эдвард Хитийн шарилыг нутаглуулах үед хүмүүс түүний барааг хамгийн сүүлд харсан аж.

1
Өвчин. Олон жил өвчин нь газар авсны эцэст түүнийг ухаан санаагаа алдах болсон гэдэг. Хатагтай Тэтчер сүүлийн хэдэнд сард сэтгэцийн олдмол өвчинтэйгөө тэмцсээр нас барсан юм.

1
Үзэн ядалт. Гурван удаа сонгогдож 11 жил засгийн эрхийг барихдаа Маргарет Тэтчерийн хийсэн бүхнийг сайн, муугийн хоёр туйлд хувааж үздэг. Нэг хэсэг нь түүнийг жигтэйхэн хайрлана, нөгөө хэсэг нь үзэн ядна. Түүнийг үзэн яддаг хүмүүс хэдхэн хоногийн өмнө таалал төгссөнийг нь ингэж тэмдэглэв.


1
Хайр, хүндэтгэл. Хэдий тийм боловч Тэтчер бол агуу улс төрч, хүч нөлөөтэй эмэгтэй, нугаршгүй эр зоригтой, итгэл үнэмшилтэй хүн гэдгийг түүний анд нөхөд ч, дайснууд ч, ард түмэн ч нийтээр хүлээн зөвшөөрдөг. Чухам эдгээр чанар түүнд дэлхийн анхны эмэгтэй Ерөнхий сайдын албан тушаалд суухад туслаж, хүйтэн дайныг зогсоосон “Төмөр” хатагтайн дүрээр дэлхий нийтэд таниулсан биз.
Capture
Монголын ерөнхийлөгчийн эмгэнэл: Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийг сайн оронд төрөхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөөжээ.  Ерөнхийлөгч "Хорьдугаар зууны домогт удирдагч Маргарэт Тэтчэр өөд боллоо. Хүйтэн дайнд цэг тавьсан Английн цор ганц эмэгтэй Ерөнхий сайд сайн оронд гарч төрөг" хэмээн бичсэн байна.  Дэлхийн бүх удирдагч манай ерөнхийлөгч шиг эмгэнэж байна.

1
Сүүлчийн зам: Хүн бүр буцдаг. Дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд ч бас буцлаа. Түүнийг Их Британийн төрийн далбаагаар бүтээжээ. Ийм хүндэтгэл, хувь тавилан олон хүнд заяадаггүй. Тэр олон хүний шүтээн, үлгэр дуурайл байлаа.

Д.Идэр
www.24tsag.mn











0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (122.201.24.41)
    ЭЛБЭГДООЁО ОДОО ЮУ Ч ВЭ ДЭЭ.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Гана (203.91.117.4)
    Бага сургуулийн сурагчдын "үдийн цайнд" олгодог сүүг болиулснаар Тетчер 19 сая доллар хэмнэж,"Сүүний хулгайч" хоч авсан байдаг.харин манай ядуу эдийн засагтай,популист төртэй улс зөвхөн "Үдийн цай" хөтөлбөрт өдөрт 240 сая, жилд 232 тэрбум төгрөгийг зарцуулдаг юм шүүдээ.Энэ мөнгийг 1 жил "царцаахад" 120 хүүхдийн цэцэрлэг босгож болно.
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • зочин (103.229.122.208)
    Тетчер алсын хараатай улс төрч шүү.Манай улс төрч эмэгтэйчүүд хүний эрх гэсэн ерөнхий юм яриад л сууна. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийнхээ төлөө ч юү ч хийж чадахгүй.
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • elbeg ee!!! (192.134.243.1)
    yostoi hereggyi hyn bol elbegdorj syy!!!Margeret Tetcheriin heliin hyryynii ergeltend ch hyrehgyi gaigyi shouchin bol elbeg ee!!!end elbeg iluuch bna?...Delhii Tetcheriig dyrsana!!!Elbegiig yhehed hench dyrsahgyi ee!!
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.13.241)
    Gaihaltai gtei shvv
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • oyun (203.194.114.128)
    Elbegee guai end yagaad garsan yum be Ene hunii chigchii huruund ch hurehgui shu dee
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.242.238)
    тууштай, зоригтой, үзэл бодолдоо үнэнч, бусдыг өөрийн үгэнд итгүүлж чаддаг, нялцгай биш учраас английг дээш нь татаж чадсан байна. үр дүнг нь одоо ч англичууд хүртэж байна шүү дээ. манай улс төрчид бол улсын ажилд санаа тавихаасаа илүү хувийн бизнестээ анхаарна, ганц нэг хууль журам гаргах гэснээ хулчгар болохоор үзэл бодлоо хамгаалж чадахгүй, сонингоор хэсэг шүүмжлүүлээд буугаад өгчихдөг, тэгээд хүмүүст таалагдахын тулд халамжийн мөнгө л тараагаад байдаг. гэхдээ мөнгө авсан ч амьдрал сайжрахгүй учраас ард түмэнд муугаараа дуулж л байдаг. төмөр хатагтай шиг л улс төрч хэрэгтэй байна даа, монголд. англичууд лаг юмаа, ийм хатуу төмөр эмэгтэйг 3 удаа сонгоод л, хөлс цус нулимснаас өөр юу ч амлаж чадахгүй гэж хэлсэн черчиллийг хүртэл сонгооод л... манай монголчууд бол хэн мөнгө өгнө гэснийг л сонгодог арчаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй малнууд
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.194.15)
    Эбэ юу билээ
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.15)
    Эргуу чавганц
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • д тэмүүжин (182.160.5.5)
    манай Ехөнхийлөгчийн зураг илүүц юм
    2014 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.47)
    гадаадын энэ том улс төрчдийг хараад байхад эх орон , ард түмнийхээ төлөө амь нас , нэр төр , эд хөрөнгөө хайрлахгүй , тэрч байтугай зарим нь гэр бүл ,үр хүүхдээ хүртэл золиослон байж зүтгэх юм. харин манай энэ сүүлийн үеийн улс төрчид өөрийнхөө өчүүхэн хар толгойг бодоод байх шиг санагддаг юм даа.
    2013 оны 10 сарын 26 | Хариулах
  • 999 (203.91.118.178)
    Тиймээ энэ бол агуу эмэгтэй дахин ийм эмэгтэй улс төрч гарч ирхэд өнөөгийн нийгэм улс төрийн байдал маши хүнд байна. Тиймээс энэ хүн шиг тэмцэж чадсан хүн л дөхөж очих байхаа. Манай ерөнхийлөгч Элбэгдорж толгойн нь эргэхгүй бол нэлээд дөхөж очно доо
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
    • Элбэгээ сайн улстөрч хэдий ч МЭНДСАЙХАНЫ ЭНХСАЙХАНААС бодлогын хувьд хол дутна.
      2013 оны 09 сарын 02
  • b (180.235.169.240)
    bitch .Nemeed elbegee humuusiig hoshgiruulsaar. Helsen ug ni bgaa shuu. bat-erdene-dee bish . Hudalch novshoor yahiin . yum eeljtei.MAN ulsiig suitgej chadsan.Elbegee adilhan
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • ***** (69.143.132.168)
    za da unet zuils, uzel bodol, uil hereg herhen holbogdoj bgaag ene hunii namtraas bid harj boloh yum daa. bidnii huvid unet zuilsgui uzel bodol bgaagaas uil hereg bolj chadahgui l bna shuu dee.
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
  • ***** (112.72.12.123)
    Сурталчилгаа good
    2013 оны 04 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.55.180.154)
    Агуу хүчирхэг эмэгтэй. Бүхэл бүтэн улс орныг намаг балчигаас суга татан гаргаж ирнэ гэдэг бол үнэхээр БҮТЭЭЛ. Манай эмэгтэй улс трөчид үлгэр авах хэрэгтэй. Манай хэд ч дээ албан тушаал эрх мэдэл рүү мөлхөхөөс өөр юу ч хийдэггүй юм даа. Оюуныг анх гарч ирэхэд их итгэж харж байлаа. Гэтэл яав. Нэг сайдын суудал горьдсон амьтан л нам нам руу үсчээд л явах юм даа.
    2013 оны 04 сарын 18 | Хариулах
  • ;DORJ (180.235.169.215)
    ZUSARCH ELBEGEE, NOBEL GORILOGCH
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Монгол Тѳмѳр хатагтай (74.2.52.106)
    С.Оюун бол Монголын Маргарет Тэтчер.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
    • зочин
      Оюун юу ч хийж бүтээгээгүй, зөвхөн ахынхаа нэрийг л худалдаж идэж яваа хүн. Тэрэнд энэ нэр асар их томдоно
      2013 оны 04 сарын 17
  • Хулан (202.179.11.62)
    Энэ аугаа эмэгтэйтэй Монголын Элбэгдорж тэнцэнэ. Улс төр гэдэг бол баян хүнээс мөнгийг нь, ядуу иргэдээс саналбг нь авахбг хэлнэ гэж хэлсэн байдаг юм. Үнэхээр аугаа эмэгтэй ш тээ. Монголд ийм эмэгтэй удирдагч хэрэгтэй байна даа. Юун Ганди. Ганди гэж бичсэн хүн ичиж амьдраач. Ганди өолд МАн хүнийг хэрхэн өөд нь татдагийг амьдралаараа яруу тод харуулж яваа нэг муу хүүхэн. Харин Неругийн охин Ганди бол шал өөр бас л аугаа эмэгтэй. Ерөнхий сайд байхдаа үс нь цал буурал нэг жилийн дотор болчихсон гэсэн. Тэгж л эх орон олон түмнийхээ төлөө ажилладаг байна л даа. Энэтхэгийн Ганди ч бас Оксфордын бүтээгдэхүүн шүү дээ. Оксфорд лаг юмаа. Бурханы оронд төрөх болтугай.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • bi (203.169.53.19)
    Yooy dunduur ni Yun huzuugui hun oroo irvee.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ZO (152.101.187.4)
    aguu emegtei baijee,
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (202.180.220.72)
    Сайхан болжээ гэхдээ заавал үхэх гэдэг үг сонгодог нь ямар учиртай вэ, идэр сэтгүүлч ээ, сонин уншигдаж байна даа, арай зөөлрүүлээд амьдралын фото түүх ч юм уу ямартаа ч арай нэг өөрөөр гарчиглавал ямар вэ
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • D.Ider setguuclee (182.160.53.13)
    elbegdorjiig yagaad reklemdeed bnaa ai
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
    • *****
      elbegee gedeg too usgen dund yvj bhiin
      2013 оны 04 сарын 17
  • ***** (103.10.21.34)
    гайхалтай
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • songuuli (202.179.18.29)
    Ерөнхийлөгчийн сонгуулийн Пи-Арын баг сайхан сэтгэж ээ. Хамаг анхаарал төвлөрчихсөн шимтээд уншиж байх зуур зорилгоо биелүүлж чадаж байна шд. Амжилт хүсье...
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    бахархам сайхан намтар байнав манай Ганди ч бас муугүй ш тэй
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (182.160.53.13)
    гайхалтай мундаг түүхтэй хүн юм
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 39 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 40 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 55 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 2 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 30 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК