Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдэд хаалттай кино театрууд

2013-4-22
0
ЖИРГЭХ
Дэлхийн кино урлаг болон түүнийг дагасан бизнесийг монголчуудад хүргэж байдагт эдгээр хамт олны гавьяа оршино. Гэхдээ аливаад дутагдал, дутагдлын цаана хохирогчид бий. Монголын театруудын нийтлэг шинжийг авч үзвэл хүүхдүүдэд хөл хориотой, хаалттай орчин болж таарав. Ингэж хэлэхэд учир бий.
өргөө    Урлаг урлагийн дотроос киног хамгийн гоё гэж болно. Аливаа кино бүтээл ашиг олохын тулд театрын дэлгэцээр дамжин үзэгчдэд хүрдэг. Улаанбаатар хотод театрын эрхтэйгээр гадаадын болон дотоодын бүтээлийг хүмүүст хүргэж буй дөрвөн байгууллага бий. Нэгэн үе үзвэрийн тооноос хасагдаж, барилга байгууламж нь балгас мэт мартагдахаа шахсан ч кино театрын үйл ажиллагаа нь сэргээд цөөнгүй жил өнгөрчээ. Шинэ үеийн театруудаас хамгийн ахмад нь “Тэнгис”, байршил сайтай нь “Өргөө”, үндэсний киногоо дэмжигч “Соёмбо”, сүлжээ танхимтай “Жонон синема” театр. Өөр өөрийн өвөрмөц онцлогтой, сайн талтай. Дэлхийн кино урлаг болон түүнийг дагасан бизнесийг монголчуудад хүргэж байдагт эдгээр хамт олны гавьяа оршино. Гэхдээ аливаад дутагдал, дутагдлын цаана хохирогчид бий. Монголын театруудын нийтлэг шинжийг авч үзвэл хүүхдүүдэд хөл хориотой, хаалттай орчин болж таарав. Ингэж хэлэхэд учир бий.

Болсон явдал: Крүүдийнхэн ба дүү нар

Орон нутагт сурагчдын амралт болж байгаа тул хамаатны хоёр дүү маань Архангайгаас намайг зорьж ирлээ. Амралтын өдөр тааруулж парк орохоор төлөвлөсөн ч бямба гараг хүйтэн учраас театрт аваачихаар шийдсэн юм. Крүүдийнхэн хэмээх хүүхэлдэйн сурталчилгааг зурагтаар үзсэн хоёр дүү маань шууд л түүнийг сонгов. Тасалбараа авч, танхимд орж байраа эзэлснээр агуйд амь хоргоддог гэр бүлийн тухай өгүүлсэн хүүхэлдэй эхэллээ. Хэчнээн хөгжилтэй, хөгтэй кино байсныг өгүүлэх нь илүүц биз. Хоёр дүүгээ харвал тасралтгүй инээлдсээр... Том нь тав, нөгөө нь хоёрдугаар ангид суралцдаг дүү нар маань хүссэн киногоо үзсэндээ сэтгэл хангалуун харилаа. Үзсэн киногоо ярьж инээлдэхийг нь сонсвол хамраа ухаж, хальтарч унаж, хазаж, зодож, хөглөж байгааг л дурсах аж. Чулуугаар цохиулж, хувцас нь шатаж, хашгирч орилсныг нь л ярив. Үгийг нь ойлгосон шинжгүй, ялангуяа хоёрдугаар ангийн дүү маань. Үнэндээ би дүү нараа сайхан кино үзүүлье гэж бодсон ч ямар үр дүнгүй дэмий зүйл хийснээ ойлголоо. Тэд ердөө дүрс, үйлдлийг нь л харж инээлджээ. Яг л бид Чарли Чаплины дуугүй цувралыг үзээд инээлддэг шиг.

Насанд хүрсэн хүн ч уншиж гүйцэмгүй хурдаар дэлгэцний доогуур үг урсана. Хичээлийнхээ номыг түгдэрч уншдаг тавдугаар ангийн дүүд маань киноны үгсийг ойлгох байтугай уншина гэдэг нь том шалгалт болж таарав. Харин 35 үсгээ ч бүрэн тогтоож амжаагүй бага дүүд минь Крүүдийнхэн киног үзэж ойлгох нь биелэгдэшгүй даалгавар ажээ. Дэлхийн төвшний уран бүтээлийг эх орондоо үзэх боломж нээгдлээ гэж кино театрынхан бардацгаана. 10 сарын өмнө дэлхийн нээлт Монголд хэмээн олон улстай нэг зэрэг кино нээж шоудсан. Албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлдэг гэхийн далимд өндөр үнээр үзүүлдэг. Гэтэл бодит байдал дээр үзэгчдээ, ялангуяа хүүхдийг гадуурхаж байгаагаа анзаарсангүй. Анзаарлаа ч асуудлаа шийдье гэж бодохгүй байгаа бололтой. Холливүүдэд бүтээсэн кино ОХУ-д ч мөн нээлтээ хийж, театрт албан ёсны эрхтэй гардаг. Гэхдээ титрийн оронд “төгс” орчуулгатай. Киноны нэрнээс авахуулаад бүгд орос хэлээр. Жүжигчид ам барьж, дууг нь хүртэл орчуулаад дуулчихдаг гээд бод. Ийм их ашиг олдог, эрхийг нь авч үзэгчдэд хүргэдэг юм бол орчуулж болохгүй хэрэг үү гэх асуултыг ажилтнаас тодрууллаа. “Үзэгч англи хэл сурахад хэрэгтэй. Бас манайд гадаадын цөөнгүй хүн ирж кино үздэг юм шүү” гээд хээв нэг хариулт чулуудав. Үнэндээ хүн хэл сурахын тулд театрт очдог шинэ үзэгдэл гарчээ гэвэл итгэх хүн олдохгүй. Харин цөөхөн гадаад хүний эрх ашгийг дээдэлж, хүүхдүүдийн хүүхэлдэй үзэх боломж хөсөр хаягджээ гэвэл ойлгох хүн олон бий.

Болоогүй явдал: “Оюутны нууц амраг” ба сурагчид

Заавал гадаад кино үзэхийн оронд монголчуудын бүтээсэн киног сонирхуулаач гэж зөвлөх хүн гарч ирж болох. Гэхдээ санал болгож буй кинонууд нь ямар бүтээл гээч, “Амжих уу хайраа”, “Оюутны нууц амраг”, “Дурлалын гэмт хэрэг”, “Эрэмдэг”... Дүү нараа дагуулаад очих үед “Оюутны нууц амраг” гэдэг киноноос бусад нь эхэлчихсэн байсан юм. 11 настай дүүдээ тийм кино үзүүлэхгүй нь мэдээж. Долоон настай дүү маань надаас “Нууц амраг гэж юу вэ” гээд асуувал яах билээ. Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлд ямар нэг хэмжээгээр насанд хүрэгчдэд зориулсан хэсэг заавал гардаг болсныг ч мартаж болохгүй. Монголчууд хөрөнгө зарцуулж хийсэн киноныхоо зарлагыг нөхөхийн тулд театруудад түгээдэг. Тэдгээр бүтээлийн агуулга нь хүүхдэд бус насанд хүрэгчдэд зориулагдана. Ийм л бодлогын улмаас Монголд байгаа кино театр сурагчдад хаалттай болж таарав. Сүүлийн үед монгол киноны орлогыг мэдүүлдэг болсон. Насанд хүрэгчдийг үзээсэй гэсэн кино хэдхэн саяын орлоготой явна. Зарим нь зардлаа нөхөж, ашиг олдог эсэх нь ч эргэлзээтэй. Ийм нөхцөлд монголын кино бүтээгч нар хүүхдийн кино зориглож хийх цаг үе хэзээ ирэхийг мэдэхгүй. Харин гадаад кинонуудыг бүрэн орчуулгатай гаргаж эхэлвэл хүүхдүүд театраас дүрс үзэх бус кино үзээд гарах боломж бүрдэнэ. Киног бүрийг биш юм гэхэд ядаж хүүхэлдэйн киног орчуулахад л сурагчдад нээлттэй театр болох биз ээ.

Ийнхүү хүүхдүүд кино театрт очих шалтгаан байхгүй байна. Тэдэнд зориулсан өөр үзвэр нь хүүхэлдэйн театр юм. Дандаа хүүхэлдэйн театрт очих боломжгүй бол гадаа тоглох, зурагт үзэх, компьютер ширтэхээс өөр аргагүй. Гэтэл хөгжилдөж, зугаацаж, тоглож өсдөг хүүхэд насыг аав, ээжүүд битгий үз, битгий тогло, битгий гар хэмээн боогдуулдаг. Бараг юм болгон уйтгартай санагддаг хүүхэд насыг инээдээр дүүргэх ямар нэг зүйл манай улсад дутагдсаар. Нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, аливааг ойлгож сурах нөхцлийг бүрдүүлдэг кино урлагийн их үүрэг багачуудад үгүйлэгдэж байна. Гагцхүү кино театрын хамт олны өчүүхэн санаачилга, сэтгэл зүтгэл л бүхнийг өөрчлөх суурь ажээ.
Д.Идэр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • нууц (122.201.31.6)
    Би өөрөө 4-р ангийн хүүхэд л дээ удахгүй миний төрсөн өдөр болно тэгэхэд гэр бүлээрээ явж кино үзнэ тэрнээс өмнө сити тур иин аялал болоод бас кино үзнэ
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • ZOCHIN (119.40.102.98)
    zugeree goe
    2014 оны 02 сарын 05 | Хариулах
  • ***** (122.201.18.165)
    “Үзэгч англи хэл сурахад хэрэгтэй. Бас манайд гадаадын цөөнгүй хүн ирж кино үздэг юм шүү” энэ арай бишээ. энэ аягүй чухал сэдэв хөндөж бичсэн байна. яг үнэн, бодит зүйл.
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • Tse (202.21.96.158)
    tiimee, teatriin talaar uneheer zohisgui gemeer zuiliig ni unen heljee, jaahan huuhduud, er ni tgd nasand hursen humuus ch gesen zaaval nud belcheej bh ystoi bish dee
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • ***** (124.158.64.210)
    demjjiinaa, tiim ih mungu oldog bj arai l denduu nariihan ymaa ene kino teatruud
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • zochin (202.21.112.2)
    yg unen helsen bn shuu..orchuulgatai bwl amar shde huuhed ch geltgui tom humuus ch ugiig ni unshij bhda dursiig nn i guitsed harsan ch ymgui....sanal 1 bna demjij bna
    2013 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    10 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    17 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    38 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    51 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    1 цаг 3 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    1 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    1 цаг 20 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    1 цаг 28 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    1 цаг 36 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    1 цаг 40 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    1 цаг 47 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    1 цаг 57 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    2 цаг 31 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 43 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    3 цаг 9 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    17 цаг 59 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    18 цаг 4 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    19 цаг 49 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    20 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК