Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Дуулиант захидлын эзэн Якунин гэж хэн бэ?

2013-4-24
0
ЖИРГЭХ
Оросын төмөр замын тэргүүн Владимир Иванович Якунин Монголд ирэх гэж байгаатай холбоотой нэлээд дуулиан дэгдээд байгаа. Монголд ирэхийнхээ өмнө аль нэг улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд шиг манай Ерөнхий сайдад хувийн захидал илгээж. Захидлыг нь ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд манай Ерөнхий сайдад албан ёсоор гардуулан өгсөн байх юм. Тэгэхээр ийм нөлөөтэй, бараатай Якунин гэгч хэн бэ?
яаку 2Оросын төмөр замын тэргүүн Владимир Иванович Якунин Монголд ирэх гэж байгаатай холбоотой нэлээд дуулиан дэгдээд байгаа. Монголд ирэхийнхээ өмнө аль нэг улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд шиг манай Ерөнхий сайдад хувийн захидал илгээж. Захидлыг нь ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд манай Ерөнхий сайдад албан ёсоор гардуулан өгсөн байх юм. Тэгэхээр ийм нөлөөтэй Якунин гэгч хэн бэ?

1.   ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний итгэлтэй хүмүүсийн нэг Якунин цагтаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Зам тээврийн сайд, Ерөнхий сайдын албан тушаалд хүртэл томилогдож тун магадгүй гэгдэж явсан хүн юм.

2.   2000 оны эхний арван жилд Якунин манай хойд хөршийн хамгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг байсан гэдэг.

3. 
Сүүлийн үед Путиний итгэлт зарим хүн авлигын хэрэгт орооцолдож ихээхэн дуулиан тариад байгаа. Жишээлэхэд, Батлан хамгаалахыны сайд Сердюков.  Үүнтэй холбоотойгоор Путин ойрын хүрээлэл дундаа халаа сэлгээг нэлээд эрчимтэй хийж эхлэх байх гэж шинжээчид үзэж байна. Харин сөрөг хүчний мэдэгдэж байгаагаар Сердюковын араас суудлаасаа мултрах магадлал хамгийн өндөртэй хүн нь В.Якунин болоод байгаа аж. Учир нь ашигтай ажиллах компанийг 2005 онд хүлээж аваад улам хямруулж хаясан гэж ярьж байгаа юм.

4.  Якунин 2011 онд Оросын төмөр замын тэргүүнээр дахин сонгогдсон бөгөөд 2015 онд хүртэл ажиллах байх гэж оросууд таамагдаж байгаа.

5. Ноён Якунин “Smart Money” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Who is Mr. Yakunin? Улстөрч үү эсвэл жирийн түшмэл үү?”  гэсэн асуултын хариуд “Би бол кентавр. Амьдрал намайг тийм болгосон юм” гэж хариулжээ. Кентавр нь Грекийн үлгэр, домогт гардаг морь биетэй,  хүн цээж, толгойтой хагас араатан, хагас хүн юм.

6.  Тэрээр өөрийгөө кентавртай харьцуулсан нь хүнлэг, ухамсартай, эвээр шийдэх, нөгөө талаас түрэмгий, хүчлэх дуртай, хий гэснийг олон юм бодолгүй шууд хийдэг зан чанараа илтгэсэн хэрэг.

яаку37. Якунин овгийн Иваны хүү Владимир нь 1948 онд Владимир мужийн Захарово тосгонд төржээ.

8.   Бага залуу насаа тухайн үеийн Ленинград, одоогийн Петербург хотноо өнгөрөөсөн.

9.  1972 онд Ленинградын механикийн дээд сургуулийг “Нисдэг төхөөрөмжийн үйлдвэрлэл” мэргэжлээр төгссөн, механикийн инженер мэргэжилтэй, алсын тусгалтай баллистик пуужин зохион бүтээх, ашиглах салбарт мэргэшсэн.

10. КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах газрын дээд сургууль, одоогийн Гадаад тагнуулын албаны академид суралцан дүүргэсэн.

11.  Дараа нь, шинжлэх ухааны техникийн тагнуулын албанд нэлээд олон жил алба хашсан. Хашсан жилүүд нь 1985-1991 он.

12. Энэ зургаан жил Якунин нь НҮБ-ын дэргэдэх ЗХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн даргын албыг хашиж байв.

13.   Оросын нөлөө бүхий хүмүүс түүнийг гүн хямралд ороод байсан Зөвлөлтийн тусгай албад барууны шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололтыг тагнуулын хүчирхэг албаараа  дамжуулан хулгайлж гарцаагүй болоод байсан сүйрлийг бага ч болов хойшлуулахаар уйгагүй ажилласан. Энд нөхөр Якунины хүчин зүтгэл байсан нь ч гарцаагүй гэж ярьдаг.

14.   Басхүү түүнийг дээрээс өгсөн тушаалыг сайн биелүүлдэг, сайн бэлтгэгдсэн,  туршлагатай гүйцэтгэгч. Хий л гэсэн бол олон юм эргэцүүлж цаг алдалгүйгээр шууд хийж чаддаг хүн гэж тодорхойлдог.

15.    Зөвлөлт задран унасны дараагаар 1996 онд тэрээр “Нуур” нэртэй зуслангийн хоршооллыг хэдэн найзынхаа  хамт үүсгэн байгуулсан нь тун ч алсын хараатай алхам болжээ. Хоршооллын эзэд одоо бүгд өндөр албан тушаал хашдаг.

16.  
2000-2002 он хүртэл ОХУ-ын Тээврийн яамны сайдын орлогч, арилжааны флот, тэнгисийн боомтуудыг үйл ажиллагааг хариуцан ажилласан.

yakun17.  2002 оноос Зам тээврийн сайдын нэгдүгээр орлогч, 2005 оноос “Оросын төмөр зам” төрийн мэдлийн хувьцаат компанийн ерөнхийлөгчийн ажлыг хийж байна.

18.   Ажлыг хийж байхдаа нэгэн үе Иванов, Медведев нартай залгамжлагчийн суудлын төлөө хальт өрсөлдөөд авсан. Медведевт ялагдсан ч гэлээ Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгчийн суудлаа алдалгүй үлдэж чадсан тооцоотой эр.

19.  2005 онд “Орос улсын орчин үеийн геостратегийг боловсруулах механизмыг төмөр замын тээврийн салбарын жишээн дээр авч үзэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.

20. 
“Тээвэрлэлтийн улс төр зүй. Тээврлэлтийн хөгжлийн улс төрийн хэмжүүр” гэх мэт эрдэм шинжилгээний ажил бичсэн.

21.   2012 онд Олон улсын төмөр замын холбооны тэргүүлэгчээр сонгогдсон.

22.    Ер нь улс төрийн туршлага багатай хүн шууд, бэлтгэлгүйгээр уулзвал зажлахгүй залгих чадвартай нэгэн гэж түүнийг Оросын хэвлэлд тодорхойлжээ.

23.  
Ноён Якунины манай Ерөнхий сайдад илгээсэн захидлы дундаас зарим сонин хэвлэл орчуулаад бүрэн эхээр нь нийтэлчихсэн. Тэгэхээр хоёр тал удахгүй явагдах хэлэлцээрт нэлээд ул үндэстэй бэлдсэн хэрэг. 

24.  В. Якунин "Монгол улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад  зориулан долоон тэрбум ам. долларын санхүүжилт гаргах боломжтой" гэж хэлж буй. Өөрөөр хэлбэл, нөгөө мөрөөдлийн буюу Монгол орны зүүнээс баруунтаа, өмнөөс хойд чигт татах төмөр замыг тэр чигт нь санхүүжүүлэхэд бэлэн гэжээ. Тэгэхдээ манай "Шинэ төмөр зам"-ын 49 хувийг дангаараа эзэмшинэ гэсэн саналыг тавиад байгаа юм.
24tsag.mn

image

Оросын төмөр замын тэргүүн Владимир Иванович Якунин Монголд ирэх гэж байгаатай холбоотой нэлээд дуулиан дэгдээд байгаа. Монголд ирэхийнхээ өмнө аль нэг улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд шиг манай Ерөнхий сайдад хувийн захидал илгээж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.229.123.130)
    Манай дарга нарыг "Хавханд шар тос зүгээр хэвтэж байдаггүй юм" гэж ирээд л толгой түрүүгүй загнах байх даа, энэ коммунист-КГБ орос!!!
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • zochin (109.107.198.169)
    BOLJ L BNASHJTEE ? SHUUD L ZOVSHRROH BAIHAA MANAI UHAANTNUUD
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • ***** (122.201.18.207)
    Оросын эдийн засгийн алуурчидын далд удирдагч
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
  • монгол (202.179.22.185)
    ЭНЭ ОЛИГТОЙ ЮМ ЯРЬЖ ИРЭХГҮЙ ЭЭ ШАНТААЖ Л ТУЛГАХ БАЙХ ДАА. КОМУНИСТ ДЭЭРЭНГҮЙ СТАЛИНЧ НӨХӨР ДОО. ЕР НЬ ОРОСУУД ШУУД НҮҮР ЛҮҮ ***** ГААД ДЭЭРЭМ ХИЙНЭ, ХЯТАДУУД ЗӨӨЛӨН АРГААР МААЖИЖ ДЭЭРЭМ ХИЙНЭ. ГЭХДЭЭ ХУ ЖАА НАР СҮҮЛИЙН ҮЕД ААГ НЬ ИХДЭЭД ОРОСУУД ШИГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
    • *****
      Ш А А ГААД
      2013 оны 04 сарын 24
  • zochin (87.64.72.25)
    herebee 49 hubiig abaad sanhvvchiltiig daabal bolj bnaa??iim sanaliig hyataduud baruuniihan helehgui ee?? ted bol mongo ashig hardag ulsaa?? orosuudad manaid hyatad, baruuntai tentsbertei geopoltik heregtei bh éstoi?? tiim uchiraas orosuud tomor zamd ooriin oroltsoo bh heregtei gej vzej bnaa?? bi bas baij bolonoo gej bodoj bnaa?? bid shathuunaa dotoodoos hanagbal mongol orosiin hudaldaa barag bhgui bolonoo? hvsen hvseegui orosiin noloo bhgui bolj bid hyatadaas haraat ediin zasagtai uls boloh ayil bnaa??
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • ***** (203.194.114.210)
    49% АВААД САНХҮҮЖИЛТЫГ БҮРЭН ДААНА ГЭСЭН БОЛ ХҮЛЭЭЖ АВУУШТАЙ, БҮР БАЯРЛАМААР САНАЛ БАЙНАШ ДЭЭ. 3 ХАН САЯ ХҮНТЭЙ МОНГОЛД ТӨМӨР ЗАМААС ИХ АШИГ ОЛОХ МАГАДЛАЛ БАГА. ЯНКУУД ЮМУУ ХЯТАДУУД БАЙСАН БОЛ 70% ГЭХ БАЙСАН. БОЛОМЖИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ Л ЮМ БАЙНА.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • бид хойд хөрштэй эв найрамдалтай (122.254.127.34)
    Бид хойд хөрштэйгээ эв найрамдалтай байж,урд хөрштэйгээ эн тэгш харьцмаар санагдах юм..
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • ***** (122.201.28.4)
    Монголд нэг гар хөл байна даа
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • ***** (122.201.18.172)
    Hogiin, novshiin oros gej dugnene..no welcome to mongol!!!!
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • fa (202.70.42.26)
    хэ хэ хэ шал тэнэг нөхөр бүхэл бүтэн улсийн эрх ашиг тусгаар бодлого энэ баагийгийн амаар явахийн гэнэ дээ. тэр путинч гэсэн хүүхэн шиг нэг хүүхэд явуулж байхаар өөрөө эр хүн шиг ярих хэрэгтэй ш дээ.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    саяхан
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    26 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    30 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    1 цаг 2 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    1 цаг 22 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    1 цаг 25 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    1 цаг 41 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    3 цаг 28 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    3 цаг 39 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    3 цаг 49 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    4 цаг 55 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    4 цаг 56 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    5 цаг 13 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    5 цаг 18 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    5 цаг 58 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    6 цаг 17 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    6 цаг 27 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    6 цаг 29 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    6 цаг 35 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК