Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наадмын тухай таны мэддэггүй зүйлүүд

2013-7-07
0
ЖИРГЭХ
Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулал
наадам 2ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана.

Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм. Хожим бөхийн өмсгөл улам гоёмсог, боловсронгуй болж иржээ.

Одоогийн бөхийн өмсөх хувцас нь 1. Малгай  2.Зодог, 3.Шуудаг, 4.Гутал, 5.Оймс, 6.Гутлын боолт юм. Зодог, шуудаг нь барилдахад барьц болдог төдийгүй биед яв цав тохирч байдгаараа барилдахад аятайхан, хөнгөн, бөх хүний булчин шөрмөслөг бие бялдрын гоо сайхныг харуулах зориулалттай, тэрчлэн барилдахдаа дээл хувцсаа урж таслах явдлаас гэтэлгэсэн өмсгөл юм.

Тэгвэл эртний баатрын дуулга хэлбэрт малгай өмсдөг нь монгол бөх үндэсний цэрэг эрсийн хүчин чадал авхаалж самбааг сорин шалгаруулах тулаан тэмцээн болсоор ирснийг харуулж байдаг. Мөн барилдахад суурьтай, хөлөөр мэх хийхэд аюул осол багатай тул бөхчүүд одоо ч үндэсний монгол гутал өмссөөр байна. Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй зөөлөвчийн ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг. Мөн гутлын боолтыг бас ингэж чимэглэдэг.

Монгол бөхчүүд барилдахдаа жин, насны ялгааг үл харгалзах бөгөөд тохой, өвдөг, толгой, биеийн аль ч талаар газарт хүрвэл унасанд тооцдог билээ.

Улсын баяр наадамд 256, 512, 1024 бөх, орон нутгийн чанартай наадамд 32, 64, 128, 256 бөх барилддаг байна. Ингээд барилдахдаа наран мандах зүүн талын магнайд хамгийн дээд цолтой бөх, барууны магнайд түүний удаах цолтой бөх гарч, энэ мэтээр баруун, зүүн талд цолны дэс дарааллаар тус бүр 16 бөх, 16 засуулын хамт гарна. Цолтой бөхчүүд тус тусын оноосон ам угтуул бөхтэй барилдах учиртай.

Наадмын эхний хоёр даваанд цолтой бөхтэй барилдах ам угтуулыг оноолтоор тааруулдаг бол гурвын даваанаас эхлэн хамгийн их цолтонгоосоо эхлэн барилдах бөхөө дураар сонгон амлан авч барилддаг. Харин сүүлийн үед бөхийн дүрэмд өөрчлөлт орж зарим даваанд цолны эрэмбэ дагуу оноолтоор барилдуулах нь нэмэгдсэн байна.

Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, шонхор, үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвэн дэлсээр барилдах газраа очно.
Бөхийн дэвэх байдлыг хуучны сурвалж бичигт бичихдээ "Хоёр гар нь гарьд хэмээх үлгэрийн шувууны дэвэлтээр дэвж яваа бөхийн цээжин бие нь арслангийн адил маягтай байна" гэсэн байдаг. Ингээд барилдах бөхчүүл аль аль нь арслан, заан мэт аугаа хүчит амьтныг дүрслэн барилдахаар өрж, улмаар биеийн хүч самбаагаа сорилцох хөл, гарын янз бүрийн уран мэхийг уралдуулан хийж өрсөлдөн барилдана.

Энэ үед хоёр талын засуул тус тусын бөхөд байнга зөвлөгөө өгч, нөгөө бөхийн сул тал, ямар мэх хийх гэж байгаа, ямар мэх хийвэл нөгөө бөх амархан унамаар байгаа зэргийг өөрийн бөхөд янз бүрийн уран цэцэн, нууц далд утгаар хэлж өгдөг. Засуул хүн өөрөө барилдаж явсан, олон төрлийн мэх сайн мэддэг, бөхийн цол гуншинг дуудаж чаддаг хүн байх шаардлагатай. Мөн бөхийн цэц хөлийн сайд, хөл шүүмжлэгч, гарын даа гэж нэрлэгдэх хэсэг хүмүүс талбайн өмнө талд тусгай асарт сууцгаан бөхийн барилдааныг шүүнэ. Эдгээр нь олон жил барилдсан, туршлагатай, хамгийн нэр хүндтэй, нүүр тал хардаггүй шударга бөгөөд нас ахиж барилдахаа больсон ухаан саруул, алдар цуут бөхчүүд голдуу хүмүүс байдаг бөгөөд барилдаанд элдэв маргаан гарвал шүүн тасалдаг.

Барилдаад дийлсэн бөх нь дэвэн гурвантаа ёслоод унасан бөх дээр ирж монгол ёсоор золгож тахим авах буюу тоос буулгах ёс хийдэг. Унасан бөх ойчсоноо мэдэгдэхийн дохио болгон зодогныхоо бүсийг тайлж тахимаа өгнө.  Харин унаагүй гэж үзвэл элэг бүсээ тайлалгүй өөрийн засуулын ард орж зогсон засуулаа хөлийн цэц рүү маргаан таслуулахаар явуулдаг.

Барилдаад давсан бөх нь унасан бөхөөс тахим авах ёслол хийсний дараа засуулаасаа малгайгаа авч өмсөн барилдахын өмнөхийн адил дэвэн дэлсээр наадмын төв асрын өмнөх туг сүлдийг тойрон дэвж ёслол хийдэг бөгөөд асрын өмнө байх том цар тавагт буй идээ боорцогноос авч амсаад дээш цацлан уул усны эзэд, лус савдагт өргөн баярлуулдаг бэлгэдлийг хийнэ.

Наадамд таваас дээш давсан бөхөд цол олгодог. Тав давсан бөхөд начин, долоо давбал заан, түрүүлбэл арслан, давтан түрүүлбэл аварга гэх мэт цолыг дэс дараалан өгдөг байв. Улсын баяр наадмын хуулинд зааснаар бөхийн цол, барилдааны дүрмэнд ихээхэн өөрчлөлт ороод байна.

Тав давбал начин цол олгох ба цаашдаа даваа болгоныг цолтой болгосон юм. Тухайлбал, 6-д харцага, 7-д заан, 8-д гарьд, 9-д арслан, 10-д аварга гэх жишээтэй байсан нь энэ жилээс өөрчлөгдөөд байгаа билээ.

Цол хүртсэн бөх дахин энэ даваандаа хүрч амжилттай барилдвал начинд өсөх идэр, үнэн хүчит, хичээнгүй няп, заанд харилтгүй нэмэх, бат жавхлант, маш гайхамшигт, арсланд онц хүчит, өнөд нэмэх, өрнөн дэлгэрэх, аваргад олныг баясгагч, даяар дуурсгагдах, далай даян гэх мэтээр чимгийг дэс дараалан олгосоор ирсэн заншилтай.

Бөхийн дэвэлт нь нэг ёсондоо жигүүртний нисэх дэвэлтийг дүрсэлсэн бүжиг юм. Ийм учраас хангарьд шувууны дэвэлтээр дэвж, хандгай бугын хялайлтаар хялайж, харцага шувууны шүүрэлтээр барих гэх мэт монгол бөхийн дэвж гарах, шавах, өрөх, барилдах зэрэг хөдөлгөөн нь ямар нэг хүчит амьтныг дүрсэлсэн утга учиртай буюу бөхийн цол дуудах аяс нь цэнгэг уудам агаарын дунд шонхор шувуу элэн халин дэвж яваа тэрхүү байдал, төрхийг дүрслэн цолоо дуудуулж буй бөхийн онцлогт нийцүүлэн дүрсэлж цол дууддаг.

наадам 3ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

Монголчуудын найр хурим, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Эрт үеэс мал аж ахуй хөдөлмөрийнх нь хамгийн гол салбар болсноор үл барам, уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр сэтгэшгүй байдаг монголчуудын хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.

Монголчууд таван хошуу малаа маллан өсгөх, адуулах, хариулах, өвс бэлчээр сонгох талаар бүхэл бүтэн мэдлэг ухааныг буй болгосны дотор сайн морь, хурдан хүлгийг шинжин таних, морь уяж сойх арга, мэдлэгийн тогтолцоог бүрдүүлэн морь уралдуулж наадам хийх журам ёсыг тогтоон бий болгосон юм. Ийнхүү морин уралдаан нь амьдралын хэрэгцээ баяр наадмын гоёл цэнгээний шаардлагаар үүссэн монгол хүний хамгийн дуртай цэнгэл болсон байна.

Баяр наадамд хурдан морь уралдуулах ёс журам өвөрмөц онцлогтой. Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд бас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Тэгэхдээ уул, ус, замын бартаа, замын өгсүүр зэрэг газар орны онцлогоос шалтгаалан энэ зам нутаг нутагт ялимгүй өөр байх нь бий. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна.

Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Цамцны ар өвөр, өмдний өвдөг, малгайн урд талд хорол, чандмань, таван хошуу, өлзий зэрэг хээ, шувуу, эрвээхэйн дүрс урласан байдаг нь ялган таних тэмдэг болдгоос гадна баатар чадал, алдар суу, хөнгөн хурдныг бэлэгдсэн зан үйлийн зориулалттай юм. Өөрөөр хэлбэл эрвээхэйн дүрс бол хүүхэд хөнгөн байх, нисч яваа шувуу нь морь хурдан байхыг бэлгэдсэн байдаг. 

Мөн хурдан морины гөхөл, сүүлийг үзэмжтэй сайхнаар засч янзлан боодгоос гадна уралдаанд ирэх үед нь хөлс хусах хусуур, сойз мэтийг гоё чимэглэлтэй хийж, хүлгийн хүч чадлыг бэлгэдсэн хээ угалзаар чимэглэдэг байна. Тухайлбал хурдан морины хусуур нь дөрвөн хүчтэн, өлзийт найман тэмдэг зэрэг зөн бэлгэдлийн утга бүхий хээтэй байдаг.

Наадмын өдөр тогтоосон цагт уралдаанд орох морьдыг бүртгэн жигдэрч гүйцмэгц бүгээн зүстэй жороо буюу хатиртай морь унаж ёслолын дээл хантааз, жанжин малгай өмссөн хүн туг барин уралдах морьдыг манлайлан дагуулж наадмын талбайг гурав тойрох үед унасан хүүхдүүд "Гийнгоо" аялан морьдоо сэргээн хөөрүүлдэг. Мөн хурдан морь гарах үед хөгжим өргөж наадмын их дуу гэж алдаршсан "Түмний эх"-ийг дуулах ба

Зээ олон жагсаал агтын
Уяаны дотроос
Олж жагсаахуйд
Илүү зохистой
Үсэргээд ирэхийн цагт
Үзэмжтэй морин аль нь вэ? гэсэн үгтэйгээр хурдан морьдыг гарааны газар руу үдэж гаргадаг. Гарааны газар очоод бүх морьдыг эгнүүлэн зогсоож, ахлагчийн тусгай дохиогоор наадмын талбай руу уралдуулна. Хурдан морьд ийнхүү уралдан ирэх хооронд бөх барилдах, сур харвах зэргээр наадмын ажиллагаа үргэлжилж байснаа морьд барианы газар руу ирэх үеэс хөгжимчин, дуучин нар "Түмэн эх"-ийн өөр түрлэгүүдийг дуулж, хөгжимдөх бөгөөд үүнд :
Зээ татаад одохын цагт
Дохин тэмүүлээд
Тавиад ирэхийн цагт
Тасархай ганцаараа түрүүлэгч
Тэр олон түмний эх
Хэний морин бэ?
Зээ олон морьдын түмний эх
Тод магнай торгон жолоо нь
Энэ болмой зээ гэж уг дууг төгсгөхийн хамт залган "Холч морь" хэмээх уртын дууг морь ирэхэд заавал дуулж хуурддаг заншилтай. Уралдаанд түрүүлсэн моринд "Түмний эх", бүх барьсан морьдын хамгийн сүүлчийн буюу тасалгаанд орсон моринд "Бүрэн жаргал" гэсэн цол өгнө.

наадам 4СУР ХАРВАА

Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Энэ тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, мөн агнуурын олзыг ёслон тэмдэглэх зан үйлийн ёслол, агнуурын бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна.

Сур харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд бай шавыг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн юм. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой юм.

Энэ тэмцээнийг оролцогсдын тоог харгалзахгүйгээр явуулахдаа хэн хэчнээн сумыг хол харвасныг харгалзан шалгаруулдаг байжээ. Онон голын орчим Нэрч гэдэг газраас олдсон Чингисийн чулууны бичигт - Буха сочихай гэдэг газар Хамаг Монгол Улсын ард олон хуран цэнгэх үед Чингисийн ач хүү Есүнхэ гучин таван алд газар сум харвасан тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх наадам тэмцээний хамгийн хол зайг харвасан амжилтыг тэмдэглэсэн баримт байв. Өнгөрсөн зууны шувтарга үед Монголын дорнод нутгийн харваачид өөрсдийн явуулдаг нэгэн зүйл тэмцээнээ зэв нүүлгэх гэж нэрлэдэг байжээ.
Нум сумын харвуул тэмцээн нь олон зууныг дамжин уламжлагдахдаа арьсан бөмбөгийг модонд цувруулан өлгөөд морины эрч хурдаар давхих зуур бөмбөг бүрийг алдалгүй онох журамтай бөмбөг намнах, хонины арьс, үхрийн шир модонд тэлж татаад дөчин нумын газраас эр нэг бүрийг хорин сум цуваа харвуулан оноог тооцон шалгаруулдаг сарампай харвах, хонины найман нэхийг зүүж голд нь хүний дүрс зураад дөрвөлжин модонд тэлж татан "дайсан" хэмээн нэрлэж дов толгойн ар, гуу жалга зэрэг далд бөгөөд дөчин алд газраас хорин сум харваж илүү оносон нь түрүүлдэг "далдын дайсан" харвах зэрэг хэлбэрээр их түгэн дэлгэрсэн байв.

Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг ажээ.

Нум сум харвах тэмцээний үед тусгайлан аман зохиол хэлдэг тухай мэдээ баримт одоогоор үгүй. Гэхдээ туульд баатар эр нум сум харвахдаа шившлэгийн тусгай үг хэлдэг тухай түгээмэл дурдсан байдаг. Мөн орчин үеийн сур харвах наадмын үед уухайлдаг ёс бий. Энэ нь сур харвахад урьж уриалсан уухай, байгаа оносон баярын уухай, угтан авсан самбарын уухай гэж гурван янзын аялгуутай бөгөөд эдгээрийг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол чимэг олгодог байв. Тухайлбал наадамд сур сайн харвасан хүмүүст маш гайхамшигт мэргэн, хичээнгүй зоригт мэргэн, улам нэмэх хурц мэргэн, нягт идэр хурц мэргэн, өрнөн дэлгэрэх идэр мэргэн, чин итгэлт хэтэрхий мэргэн зэрэг цолыг олгож байжээ. Өнөө үед сурчдын амжилтыг өөгшүүлсэн шинэ цол олгодог журамтай болсон байна.

Эх сурвалж:  “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.  Тус номыг Байгаль соёлын өвийг хамгаалах сан, Монгол Улсын соёл, урлагийн хороо хамтран өнгөрсөн жил гаргасан юм. Уг номын ерөнхий редактороор доктор, профессор Н.Уртнасан гуай ажиллажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 59 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 20 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 25 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 30 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 56 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 57 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 0 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 38 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 55 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК