
Хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа боловч галд хамрагдсан объектийн талбайн хэмжээ том, агуулахад хохирогч нарын маш их хэмжээний бараа байгаа бөгөөд түүнийг тоолох, хохирлыг тогтоох зэрэг ажиллагааг явуулж байгаа тул хэргийн газрын үзлэг үргэлжилж байна. Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж, 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч, гал гарч байсныг харсан болон “Нарантуул” ОУХТ-ийн удирдлага менежер, зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах зэрэг мөрдөн байцаалтын шаардлагатай ажиллагаануудыг цаг алдалгүй шуурхай явуулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/