
Тус чуулга уулзалтын үеэр Азийн улс орнуудын банкны салбарын өнөөгийн байдал, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийгдэхээс гадна уулзалтанд оролцож буй Азийн банкны холбооны гишүүн банкуудын төлөөлөл, санхүүгийн шинжээчид тивийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үр нөлөө, боломжуудын талаар хэлэлцэх юм.
Дашрамд дуулгахад Азийн Банкны Холбоо жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээгээрээ дамжуулан тив, бүс нутгийн төвшинд банк санхүүгийн салбарын төлөөлөл болсон нөлөө бүхий байгууллага, мэргэжилтнүүд, томоохон бизнесийн байгууллагуудын төлөөллийг хооронд нь холбож уулзуулахаас гадна асуудал хөндөн хэлэлцүүлж, үр дүнтэй шийдлүүдийг эрэлхийлдэг аж.