зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батбаяр: Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан. Валютын нөөц багасаагүй

2013-9-18
0
ЖИРГЭХ
Яг энэ мэдэгдлийг өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ. Тодруулбал  тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн Шинэчлэлийн Засгийн газраас явуулсан бодлогоос болоогүй. Өмнөх Засгийн газарт ч буруу бий. 
   527-1362447213index Яг энэ мэдэгдлийг өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ.

Тодруулбал  тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн Шинэчлэлийн Засгийн газраас явуулсан бодлогоос болоогүй. Өмнөх Засгийн газарт ч буруу бий.  Гэхдээ эдийн засгийн өсөлт буураагүй, энэ оны есдүгээр сарын байдлаар 15 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орсон нь өнгөрсөн жилийнхээс 3000 айлын орон сууцаар илүү давж байгаа. Валютын нөөц багассан гэж шүүмжилж байна, багасаагүй. Одоогоор 2.7 тэрбум ам.долларын нөөц бий. Бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа” гэж хэлсэн юм. Ойрын үед сайдын суудал нь дэнжигнэж буй тэрээр ийм мэдэгдэл хийснээрээ албан тушаалаасаа салахад дахин нэг алхам ойртсон гэж хэлж болно. Нөгөө талаар тэрбээр хаана, ажиллаж амьдарч  явна вэ?.

Дэлгүүрийн лангуун дээр байгаа мах будаа, өндөг, чихэр, гурилан бүтээгдэхүүн,  газ, хувцаснаас эхлээд машин, орон сууц, цахилгаан, түлш, ус гээд бидний эдэлж хэрэглэдэг бүх зүйлийн үнэ нь өдрөөс өдөрт нэмэгдэж  байхад Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засаг хямрах байтугай өмнөх жилтэй харьцуулбал өссөн гэж хэлж суугаа нь ажлаа мэдэхгүй байна уу? эсвэл худлаа ярьж арьсаа хамгаалж байна уу?. Захын дэлгүүрт ороход л бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байгааг мэдэж болно. Үнийн өсөлт мөнгөтэй баян хүмүүст мэдрэгдэхгүй байж болох ч жирийн ард иргэдэд илүү хүндээр тусч байгаа.

 Нөгөө талаас Монголын эдийн засаг хүндэрсэн гэдгийг бүхий л салбарын эдийн засагчид хэлж байна. Тодруулбал ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт ч гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй байна. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдлаас гарах гарцын талаар эдийн засагчид янз бүрийн саналыг хэлсээр байгаа юм. Дэлхийн томоохон эдийн засагчид сонирхож байсан манай улсын үнэлэмж л гэхэд  өнгөрсөн арванхоёрдугаар сард 30 тэрбум ам доллартай тэнцэж байсан бол өнөөдөр тав дахин буурч зургаа орчим тэрбум доллар болсон байна.  Хамгийн сүүлийн мэдээллээр манай улс валютынхаа нөөцийг шавхаад дуусч байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Үүний дүнд манай Засгийн газар өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтоосоо ухарч одоо зөвхөн хөрөнгө оруулалт олохын тулд гадны орнуудад өврөө нээх болсон гэж хэлэх хүмүүс ч бас байна. Хямралаас гарах гарцыг эдийн засагчид зөвлөхдөө эхний ээлжинд эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах нь чухал гэж байгаа юм. Ялангуяа төр, орон нутгийн өмчтэй аж ахуй нэгжийг хувьчлах, төрийн данхайсан бүтцийг яаралтай цомхотгох, эдийн засгийн үр өгөөжгүй үрэлгэн төсвөө яаралтай танах бодлого хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ гэж байна. Мөн эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлж байгаа шиг 15 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад ороод түүнийг нь хүмүүс аваад ая тухтай амьдраад байгаа зүйл алга.  Орон сууцны найман хувийн зээл нь цаашид үргэлжлэх үгүй нь тодорхойгүй байна. "Хас банк"-аас эхлээд орон сууцны хүүгээ нэмсэн талаарх мэдээлэл ч зарим хэвлэлээр гараад эхэллээ. Цаашид энэ салбарт байдал улам л хүндрэхээр дүр төрхтэй байгаа.

Одоо дэлхийн эдийн засаг тогтворжиж өсч байгаа үед Монголын эдийн засаг уруудаж байгаа нь ердөө л Засгийн газрын алдаатай буруу, бодлогоос болсон гэж эдийн засагчид хэлж байна. Ялангуяа нүүрсээ зарж чадахгүйгээс болж нүүрсний ашгаас авах 500 гаруй тэрбум төгрөгийн бодит орлого тасраад байгаа. Хамгийн ноцтой нь ханшийн өсөлт валютын өөрчлөлттэй холбоотойгоор нөөцөө бараад байгаа манай улсад үүнээс ч илүү хямрал ирж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. 2013, 2014 он бол 1991 оноос хойшхи хамгийн хүнд өвөл, хавар болж магадгүй юм. Ирэх саруудад ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, олон аж ахуй нэгж дампуурах үйл явц гарч магадгүй байна. Үүнийг дагаад нийгмийн тогтворгүй байдал ч үүсэхээр нөхцөл байдал одоо бий болоод байгаа гэж эдийн засагчид таамаглаж байгаа аж.

Гэтэл манай сайд дарга нар хямарсан эдийн засгийг хямраагүй гэж иргэдээ хуурч, нүүрний арьсаа хамгаалж сууна. Эсвэл үнэхээр монголчуудын амьдрал дээшлээд байгааг бид өөрсдөө мэдэхгүй яваад байна уу?. Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд мэдээлснээр манай дундаж цалин 900 мянган төгрөг болсон гэв. Хэн ч итгэхээргүй энэ худал мэдээг хэвлэлээр цацаж, хүн амьтны доог болж байна. Үнэхээр дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэн юм бол өглөө тройлейбусаар чихэлдэн барин зорчих хүн гарахгүй биз. Өнөөдрийнх шиг хүнсний дэлгүүрт хөмсгөө зангидан зогсох хүмүүс харагдахгүй биз.

Эдийн засаг хямарсан гэдгийг эдийн засагчид аль эртнээс сануулж хэлсэн үү гэвэл хэлсэн. Хэлсэн зүйл нь ч амьдрал дээр батлагдаад байгаа. Гэтэл Засгийн газар эртнээс арга хэмжээ авах нь битгий хэл одоо ч эдийн засаг хямраагүй мэтээр гүрийсээр байна. Тэгвэл эдийн засаг хямраагүй гэдгийг хэн нотлох юм бэ?.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (182.160.35.110)
    ЭД НАР БИДНИЙГ САЙХАН ДОРОМЖИЛЖ БАЙНАА
    2013 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (65.49.14.10)
    Duff saidtai hol yavahguie. Hadgalamjind uns bolj bga mungunii mini zuruug uguurei chi
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.48.227)
    ***** gej .
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.13.164)
    iim ediin zasgiin sidtai baihaar yaaj eh oron mini tsaashaa yavhiin be? manai zaluus harin uhaantai bnshde henii henii buruug olj haraad bgaan ted naraar said hiilegvel arail sain said garch irndee
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • hudlaa ***** (92.240.179.29)
    Batbayraa yaj hudlaa nuur chin ulaahgui hudlaa ***** ba aa chinii orlogo 20 dahin nemegdsen baih uuriiguu reklamdah gesen bagi yuuuuuuuuuuu
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • gty (103.9.91.146)
    T1 setguulchee hunii helsen ugiig duustal zov oilgood bichij bai
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • cxz (122.254.127.66)
    Soliorson gar shuu
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.0.96)
    Ardchilsan Kommunistuudiin orlogo 2 dahin osson tul tegj sanagdaad baigaa um
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.0.96)
    setgetsiiin ovchton
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    юу ярина вэ. Би л гэхэд өчигдөр дэлгүүр орж хүнсээ цуглуулсан чинь бүх барааны үнэ өссөн байна лээ.
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Тархи (202.179.20.196)
    Энэ шvлсийг тэр галзуугийн эмнэлэгт нь чирээд хийгээч ээ
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • ZOCHIN (103.11.195.157)
    TOM DARGA NARIIG IH DOLOOJ BYALDUUCHIJ HARAGDDAG SHD
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • энхээ (203.194.115.85)
    ийм эдийн засгийн сайдтай болохоор манай улс дампуурах нээ, яаж ингэж худлаа яридаг байнаа, ичих нүүр алгаа, их хурлын гишүүдээ тэнэг гээд хуурч болно, ард түмнээ хуурч чадахгүй шүү дээ, зах дээр гараад л харал даа, Замын үүд рүү явдаг вагон хүнгүй шахам явж байна, ямар амьдралаас тасарсан нөхөр вэ
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    ene unen ***** sdaak dandaa balai balai yum yarina. Medehgui yumaa yarij uuruu oroogdono. Umnuh zasgin gazrin aldaatai bodlogo. Baraa buteegdehuun 2 huviar buursan bol chamaig eronhii said bolgoy
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • irgen (202.131.242.237)
    ene jaaxan erguu bxaa
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • gg (103.23.51.3)
    said hvn baij yu yariad bga durak we mongol orond yu bolj baigaag medmeer yum da udruus udurt yumnii vne usuud bhad usuugvi buursan genvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvv
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (184.144.128.128)
    xa xa xa
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Ходоодоор нь хоол ордоггүй хошногоор нь ***** гардаггүй алтаар цутгасан амьд бурхан юм байлгүй дээ
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.169.54.26)
    ene batbayariig ogtsoruulaach ee
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    36 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    59 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 27 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 6 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 19 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК