
Говьсүмбэр аймгийн харьяат Ж.Ганхуяг өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр эхнэрийнхээ аминд хүрч, гаражиндаа нуусан аймшигт хэрэг гарсан. Тэгвэл хэрэгтэн аймгийнхаа чанга дэглэмтэй 425 дугаар хорих ангид саатуулагдаж байхдаа амиа хорлосон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр эхнэрээ хэдэн шаардлага тависных нь хариуд хүрз, царилаар зодож зэрлэгээр хөнөөсөн. Эднийх хоёр хүүхэдтэй бөгөөд нөхөр байнга архи ууж гэр орныхныгоо түгшээж байсныг нутгийн иргэд хэлсэн юм. Ж.Ганхуягын хувьд энэ сарын 14-ний өдөр 12-14 цагийн хооронд өмдөөрөө өөрийгөө боомилж амиа хорлосон байжээ. Говь-Алтай аймгийн харьяат, Говьсүмбэр аймгийн иргэн Ж.Ганхуяг үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч амжаагүй шахам байхдаа өөрийгөө егүүтгэжээ. Ямартаа ч хүний аминд хүрсэн этгээд амиа хорлосон учир тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож магадгүй юм.
Д.Ундрах /24tsag.mn/