
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баруун зүгийн нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад хэсгээр 3-8 градус, төвийн нутгийн хойд хэсгээр 7-12 градус, говь талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 19-21 градус дулаан байна.