Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Лондонг зорьсон Оюутолгойн ТУЗ-ын гишүүд үр дүнгүй хэлэлцээр хийснээ нууцалж байна

2013-10-02
0
ЖИРГЭХ
"Оюу Толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар өнгөрсөн сарын 23-27-ны
    туз"Оюу Толгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотод  Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийгээд иржээ. 

 Тэгвэл тэд Лондонд болсон Оюутолгойн хэлэлцээр хэр болсон, ямар уур амьсгал дунд өрнөсөн, ямар асуудлыг хэлэлцсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар Лондонд болсон хэлэлцээр эерэг уур амьсгалтай, халуун дотно, бүтээлч, үр дүнтэй уулзалт болсон гэнэ. 

Гэхдээ тэдний өгсөн мэдээлэл бүхэлдээ бүрхэг, тодорхой бус, нууцалсан байдалтай байсан гэдгийг энд дуулгая. Үнэхээр хэлж байгаа шигээ амжилттай, үр дүнд хүрсэн хэлэлцээр хийсэн юм бол яагаад асуудлыг ил тод дэлгэрэнгүй ярьсангүй вэ.

Нөгөө талаас хөрөнгө оруулагч тал манайхыг ил, далд хэлбэрээр дарамталсан гэдэг нь тэдний ярианаас мэдрэгдэж байлаа.

Энэ талаар товчхон хүргэе.

1. 
   Хэлэлцээрийн явцад шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол техник эдийн засгийн үндэслэлд заасан зардал 40 хувиар хэтэрснээс болж дараагийн шатны хөрөнгө оруулалтыг Монголын Засгийн газраас түр хойшлуулаад байгаа асуудал юм. Дээрх асуудлыг Лондонд шийдвэрлэж чадаагүй бөгөөд хоёр тал тус асуудлыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. Тэгэхээр хамгийн чухал асуудлаа Лондонд шийдвэрлэж чадаагүй гэсэн үг юм. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газрын төлөх мөнгө нь өснө гэдэг нь ойлгомжтой. Мөн анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа хойш сууна гэсэн үг юм. 

2.    Хөрөнгө оруулагчийн зүгээс хэдэн жилийн дараа зэсийн үнэ дэлхийн зах зээлд эрс унах төлөвтэй байгааг манай нөхдүүдэд дуулгажээ.  Учир нь  манай Оюутолгой шиг зэсийн том орууд энэ тэнд их илэрч байгаа гэнэ. Тиймээс  аль, аль талынхаа ашгийг бодолцож, 2017 оноос зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх, экспортод гаргах  зэсийн баяжмалын хэмжээг  өсгөх шаардлагатай байгааг дуулгасан байна. “Рио Тинто”-ийн  зүгээс ингэж хэлсэн нь “Танайх шиг орд хаа сайгүй байна. Хэрвээ танайх хамтарч ажиллахгүй бол өөр бусад зэсийн ордтой хамтарч ажиллана. Тэгээд ч дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч байна. Тэгэхээр танайх манайхтай хамтарч ажиллахгүй бол хохирно шүү” гэсэн далд санааг илэрхийлж байгаа юм.

3.    Хэлэлцээрийн явцад манай талаас 22 асуудлыг дэлгэж тавьсан гэж байгаа ч яг ямар асуудлуудлыг хэлэлцсэнийг Оюутолгой ТУЗ-ын гишүүд хэлж чадахгүй байна. Өөрсдийн талаас тавьсан асуудлынхаа хэдийг нь шийдэж чадсанаа ч тодорхой хэлж чадахгүй байгаа нь уг хэлэлцээр үр дүнд хүрээгүй гэдэг хардлагыг төрүүлж байна.

4.  
  “Оюутолгой”-н эхний ээлжийн хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод яагаад хэтэрсэн бэ гэдгийг судлахаар болжээ. Төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас хоёр тэрбумаар нэмэгдсэн асуудлыг шалгуулахаар Монголын Засгийн газар болон, хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулсан бөгөөд шалгалтын үр дүнг хооронд нь тулгах зохих ёстой зардал мөн эсэхийг хэлэлцэнэ гэдгийг Оюутолгойн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлж байна. Мөн дээрх гацаанд орчихоод буй бүх асуудлыг энэ ондоо багтааж шийдэж чадах үгүйгээ ч Монголын талынхан хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр 2014 онд багтаж, аудитын шалгалтын дүн гарахгүй нь. Мөн ойрын хэдэн сардаа л Оюутолгойгоос юм олж долоохгүй юм байна.  Аудитын шалгалтын дүн хэзээ гарах нь тодорхойгүй, тулгамдсан асуудлаа ойрдоо шийдэх үгүй нь мэдэгдэхгүй байгаа учир Оюутолгойн асуудал дахин гацаанд оржээ гэж ойлгогдож байна.

 Хөрөнгө оруулагч талтай хийх тэдний хэлэлцээрээс Монголын эдийн засгийн аюулгүй байдал хамаарах болохыг өмнөх долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ нар онцолсон. Хэрвээ тэд “Рио Тинто” компанийн зүгээс санал болгож байгаа урт хугацаат зээлийн нөхцлийг нь хүлээн зөвшөөрөх юм бол Монгол Улс 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежмэнтийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх өрөнд унана. Түүгээр зогсохгүй зээлийн барьцаанд нь Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, туух эрсдэл хүлээж байгааг дээрх нэр бүхий гишүүд сануулснаас харвал энэ удаагийн хэлэлцээр өмнөх хэлэлцээрүүдээс хамгийн их ур ухаан шаардсан хэлэлцээр юм.

Гэтэл Лондонг зорьсон манай нөхдүүд асуудлыг шийднэ гэж явчихаад “Цаашид судалгаа хийхээр боллоо. Үр дүнд хүрнэ” гэсэн жижүүрийн үгтэйгээ ирлээ.  Хөрөнгө оруулагч талаас “Хоёр талаасаа судалъя, ярилцъя” гэж хэлсэнийг манайхан үр дүн гэж ойлгоод байх шиг байна. Ажлын хэсэг гаргаж яаралтай ажиллуулах болсноо нөхдүүд ажил хийсэн гээд байх шиг байна. Энэ бүгдээс харвал үлдсэн 15 асуудлыг Лондонгийн  тал хүлээн зөвшөөрөөгүй гэж ойлгож болохоор байна.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
ХХБ дэлхийн алдарт зураач Ромеро Бриттотой байгуулсан гэрээгээ дахин сунгалаа
Хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (92.240.179.29)
    turuuchiin udirdah 3 gishuun idej idej daraagiin 3 bagi harvaas baih estoi humuus bish ba Ganbold gej ene ***** deer ued yagaan tasalbar gej yum gargaad ih bujignuulsan luivarchin ed nariin goe yarahiig bishguidee l sonsloooo goe yarahaas tsaashgui ard tumnee saihan mallah yum daaa
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.27.200)
    П... ДУУДАЖ ХАРААМААР БАЙХ ЮМ.БИ Л ЛАВ ШИНЭ ХҮМҮҮСТ ИТГЭЖ БАЙНА. БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ГАДНЫ АРААТАНУУД БИДНЫГ ХАРЖ, ЗАРИМ ХОР НАЙРУУЛЖ БАЙГАА ҮЕД ЖААХАН ЭХ ОРОНЧ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ? ТЭНЭГТЭЭД, ҮГҮЙ БОЛ ГАДНЫ ХАТГААСААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХӨӨГӨӨД ГАРГАСАН НЬ БИДЭНД ЮУ ӨГӨВ. БАГА Ч ГЭСЭН БОЛОВСРОЛТОЙ БАЙЖ ДҮГНЭЛТ ӨГӨӨЧ. САЯХАН МОНГОЛ БХНКНЫ ДЭД ЗАХИРАЛ БАЙСАН 1 ХҮН ХЭЛСЭН БАЙНА ЛЭЭ. МАНАЙХАН ДОТООДДОО ХЭЭЛ ХАХУУЛЬ ГААРЛАА ГЭСЭН ЧИНЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАГАСЛАА ГЭЖ. ҮНЭН ҮГ Ш ДЭЭ. БОЛОВСРОЛГҮЙ, ТЭНЭГ, МӨНГӨНИЙ ХОЙНООС ЯВДАГ МАЛ СЭТГҮҮЛЧИД МИНЬ ЭЭ БИД 3 САЯ ХҮРЭХГҮЙ ТООТОЙ ХҮМҮҮС ШҮҮ. ЧИ ХОРВООГ ӨНӨӨДӨРӨӨ БОДООД ТЭНЭГТВЭЛ ЧИНИЙ ХҮҮХЭД БООЛЫН НИЙГЭМД АМЬДАРНА ШҮҮ Л ГЭЖ ХЭЛЬЕ ДЭЭ ЧАМД
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
    • ЗАРИМ ҮЕД ХЭЛЭЭ ХАЗАЖ БАЙГААЧ. СЭТГҮҮЛЧ ЧИНЬ ЁС СУРТХУУН УХАМСАР ӨНДӨР БАЙХ ЁСТОЙ. БИД ХИЛЛЭЛСЭН 2 ҮНДЭСТЭНДЭЭ 500-ГААД ЖИЛ ЧАДУУЛЛАА. 3ГЧ ОРНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХӨӨЁ. БИД ХУ ЖАА ОРОС 2-ТОЙ Л ҮЛДЭНЭ. ДАХИАД 500 ЖИЛ. ӨВӨРМОНГОЛ, ХАЛИМАГ, БУРИАД БОЛОХ УУ?
      2013 оны 10 сарын 02
  • яг тийм (122.254.127.34)
    иймэрхүү маягаар ойлгогдоод байгаа л юм даа.Үгүй гэвэл тодорхой ярь л даа???
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (103.26.194.21)
    Гэрээний асуудлаар юу яригдсныг албаны хүн ирээд хэвлэлд дэлгээд байхгүйг хэн ч мэдэж байхад сайт юу яриад байгаан
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • ERDENET (183.81.169.22)
    GOK-N GANZORIG ZAXIRALIIN XYY TEMYYLEN NAASHTAI YUM AVCHIRXUU,LUIVARCHNII XYY LUIVARCHIN MONGOLIIN TOLOO YUM XIIXYY,NO SHYY DEE MONGOLCHUUDAA.
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • zochin (182.160.0.253)
    ene siteuud ajil xiideggui bux yumiig shumjilsen xogiin tantaguudiin uur bna daa.Barg gaj dontonguud yum bis huu end yum bichdeg xumuus.
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    24 tsag zugeer erguuteed baigaarai . . . chaddag um bol ta nar uursduu hiigeech . . . hov jiv taraahaas uur u hiij chaddag uls um be ta nar
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.90.251)
    vnen vv
    2013 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    1 цаг 1 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    1 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    1 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    1 цаг 27 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    1 цаг 37 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    2 цаг 9 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    3 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    3 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    3 цаг 26 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    3 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    3 цаг 31 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    3 цаг 43 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 46 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    3 цаг 53 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    3 цаг 58 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    4 цаг 2 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    19 цаг 47 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    20 цаг 4 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК