
Р.Албонес нь “Рио Тинто”-гийн Зэсийн группын Санхүү эрхэлсэн захирал, Гүйцэтгэх хорооны гишүүн аж. 1999 оноос хойш “Рио Тинто”-д ажиллаж байгаа бөгөөд томоохон төслүүдийн барилгын угсралт, бүтээн байгуулалтад оролцож байсан туршлагатай юм байна. Мөн уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт ажиллаж байжээ. Р.Албонес “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Аудитын хорооны даргаар ажилладаг аж.