
Нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын даргын шийдвэрээр Улаанбаатар хотруу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын 7, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэг 24 цагийн турш ажиллаж байна.
Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио цээрт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарлалаа. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодоор тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхгүй байгааг анхаарна уу гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.