
Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд амь насаа алдсан эмэгтэйчүүдийн хэрэгтэй буруутай этгээдүүдэд шударга ял оноох явдал тун ховор байгааг хууль шүүхийн практикт ажиглагдаж байна. Тухайлбал, энэ сарын эхээр 50 настай, дөрвөн хүүхэдтэй Уранчимэг гэх эмэгтэй өөрийн хамтран амьдрагч Ч.Нацагдорж гэгчийн гарч харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Талийгаачийн зүүн хацрыг нь хутгаар зүсч мах их хэмжээний цус алдсанаас ухаан алдаад ухаангүй байсаар 9 хоногийн дараа амьсгал хураасан аж. Гэтэл Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтсийн эмч Цэцэгмаагийн гарын үсэгтэй дүгнэлтэд "Хөнгөн гэмтэл, хөдөлмөрийн чадвараа ямар хэмжээнд алдах нь тодорхойгүй, ухаан алдалт бол түр зуурынх" гэж дүгнэсэн байгаа юм. Хэргийн газарт байгаа маш их цус алдалтын зургуудыг хүүхдүүд нь баталгаажуулан авсан боловч үүнийг мөрдөн байцаалтын явцад авч хэлэлцээгүй аж. Үүгээр зогсохгүй хэргийн газрын үзлэг шинжилгээг ч хийж өгөөгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/