
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун турууны товчоодын 7 цэгт нийслэлийн Цагдаа, Замын цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт-7, Мал эмнэлэгийн газруудаас нийт 37 албан хаагч хяналт шалгалтыг явуулж, 2149 тээврийн хэрэгсэл, 4790 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 1011 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад 1828 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 7 толгой адуу, 7,605 тн үхрийн мах, 27,593 тн хонины мах, 3,1 тн адууны мах, 5,5 тн ямааны мах, 5401 ширхэг үхрийн шир, 127214 ширхэг хонины нэхий, 537503 ширхэг ямааны арьс, 1801 ширхэг адууны шир, 230 ширхэг тэмээний шир, 1400 литр сүү, 2 тн хонины ноос, 5 тн дэл сүүл, 14,5 тн малын толгой гэдэс илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Баруун турууны товчоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 3 адуу, 28 ямаа, 29 хонь, мөн Эрдэнэтээс 3 адуу тус тус тээвэрлэж ирснийг шалгахад мал эмнэлэг, ариун цэврийн гарал гэрчилгээгүй байсан тул буцааж, 1 иргэнд 20000 төгрөгний торгууль тавьж барагдуулан, хяналт тавин ажиллаж байна.
Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин, 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарласан тул нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод мэдэгдэж тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүйгээр хязгаарласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/