
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаан хуарангийн 1 дүгээр хэсэг 16 дугаар гудамжинд цахилгааны хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад АТП-1770-1 дугаартай цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 57 дугаар гудамжинд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүн ам, нийгмийн хөгжлийн яамны байрны агааржуулалтын хоолой шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад гадна хана дагуух бохир дамжуулах хуванцар хоолой шатаж байсныг иргэд унтраасан байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/