
Даваа гарагийн СБЛ Хасын Хүлэгүүд болон Баянгол Гурвантамир багуудын тоглолт эхлэхийн өмнө Улирлын Шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг гардуулан өгсөн юм.
Уг шагналын эзнээр эрч хүчтэй, тэсрэлттэй тоглолтоор үзэгчдийн талархлыг хүлээсэн тоглогч СБЛ Хасын Хүлэгүүд багийн хамгаалагч А.Бямбадорж тодорлоо. Шагналыг МҮСБХолбооны ЕНБД С.Тулга гардуулан өглөө. А.Бямбадорж сэлгээнээс 12,7 оноог улиралд дунджилжээ.