
Дамбын Хишгээгийн хүү Энхжин “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан. Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн байдаг.
Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.
Тэгвэл тус хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд энэ сарын 28-д буюу баасан гаригт шүүх тов гарчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)