
"Сэтгэл сэргээм" лигийн дараагийн тоглолт УБ Альянс Тех ШУТИС Харцага болон Дорнод Танан Гарьд багуудын цувралын дөрөв дэх тоглолтоор үргэлжилсэн юм. Тус тоглолтонд нэг хожигдол дутуу явуу Харцага баг сайн тоглож 90:87 –гийн харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Тэд ингэснээр цувралын тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадлаа. Харцагаас Г.Баттөр 30 оноо авсан бол Гарьдуудаас Ж.Девис 25 оноо авчээ. Дараагийн тоглолт аль аль багуудын хувьд чухал болох нь дамжиггүй.