
Монголын тэшүүрийн холбоо ирэх сарын эхээр буюу 01, 02-ны өдрүүдэд Дэлхийн тэшүүрийн холбооны “А” зэрэглэлийн тэмцээн болох Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж буй юм байна. Энэхүү тэмцээнд ОХУ, Өмнөд Солонгос зэрэг орны тамирчид оролцох ба манай тамирчдын хувьд энэ удаагийн тэмцээн буюу өсвөр үе залуучуудын УАШТ-нд амжилттай оролцож эхний байранд шалгарсан 19 тамирчин уг олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох аж.