
Тиймээс нэр дурдсан компаниудад төлөвлөгөөт бус шалгалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажлын байран дээр нь хийжээ. Шалгалтаар тус газрууд Монгол Улсын Гаалийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай журмыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Тухайлбал, Гаалийн хяналтад шаардагдах агаарын тээврийн биллийн дагалдах барааны жагсаалтыг хуурамчаар гаргасан, хуурамчаар гаргасан барааны жагсаалтаар 1403 ширхэг гар утсыг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр Гаалийн хяналтын талбайгаас хулгайгаар ачиж байгаад баригдсан, Монгол улсын шуудангийн стандартуудыг бүрэн мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн батлагдсан үнэ тарифаа мөрдөж ажилладаггүй, тусгай зөвшөөрлийн гэрээнд заагаагүй үйлчилгээг үзүүлсэн байна.
Д.Дуулим