
Одоогоор ой хоёр сартай хүүхдийн бие тааруу, хоол идэхгүй байгаа аж. Харин гэмтсэн хүмүүсийн бие хүнд, хүндэвтэр байгаа юм байна. Ялангуяа эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн 47 настай өвчтөн Г нь хавсарсан хүнд гэмтэлтэй, олон яс хугаралтай, тархины гэмтэлтэй байгааг эмчлэгч эмчийнх нь зүгээс хэллээ. Бусад тасагт хэвтсэн хүмүүс нь ч нэлээд хугаралтай, хэвлийн гэмтэлтэй ирсэн байна.
Түүнчлэн осол гарсаны дараахан Онцгой болон цагдаагийнхан очсон ба онцгойгийнхныг зөвхөн олстой очсон хэмээн эх сурвалжууд шүүмжилж байгаа. Тэгвэл энэ талаар НОБГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Бурмаагаас тодруулахад "Манай байгууллагад өнгөрсөн баасан гаригийн орой Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Зайсангийн хорих ангийн хажууд осол гарсан гэх дуудлага ирсэн. Тухайн үед цагдаа, эмнэлгийн байгууллагынхан түрүүлж очсон байсан. Аврагчдыг очиход эмнэлгийнхэн машинд байсан хүмүүсийг аваад зөрөөд явсан гэсэн. Тэгээд аврагчид бүх техник хэрэгсэлтэйгээ очоод нас барсан хоёр хүнийг олсоор татаж гаргасан байгаа юм" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)