ГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид “Нарлаг Монгол” олон улсын суудлын галт тэргээр ОХУ- аас зорчин явсан эрсдэл бүхий зорчигчдын бие болон ачаа тээшинд эрсдлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллажээ. Дээрх ажиллагааны үр дүнд энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор Монгол улсын иргэн Б, С, Э нар нь 368 литр вино, 10 литр архийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүллээ.
Архи, согтууруулах ундааг Эдийн засаг, хөгжлийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан ААНБ зөвхөн гаалийн хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай бөгөөд одоо тус хэргийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна.
Тус архи нь шинжилгээний бичиггүй буюу “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/