
Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 49, Хэнтий аймагт 7, Дорноговь аймагт 45, нийт 101 мал нэмж өвчилж, 28294 малыг вакцинжуулан, 5 малыг устгахаар ажиллаж байгааг НОБГ-аас мэдээллээ.
Авто тээврийн шалган бүртгэх товчоодын хувьд, Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун турууны товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэгт Хэв журмын цагдаа тав, Замын цагдаа долоо, Онцгой байдлын ажилтан тав, Мэргэжлийн хяналтаас найм, Мал эмнэлэгийн ажилтан 10 хүн, албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж байна. 607 тээврийн хэрэгсэл, 2392 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 610 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4 дүгээр зөрлөг, Яармагийн постуудад 552 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, голомтын бус бүсээс 4.2 тн үхрийн мах, 13.225 тн хонины мах, 1.2 тн адууны мах, 9.4 тн ямааны мах, 1.8 тн тэмээний мах, 9.3 тн дайвар бүтээгдэхүүн, 128000 ширхэг өндөг, 10 тн шар буурцагны мах орлуулагч илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/