
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 52 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 8х20 метрийн хэмжээтэй 11 айлын нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа, хүүхдийн хөгжил хамгааллын төвд утаатай байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад ариун цэвэрийн өрөөнд хог шатаж өөрөө унтарсан байдалтай байжээ. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад, 5х8 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байсныг унтраасан байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22 А байрны 4 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж гэсэн дуудлагаар, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд кафед гал гарч байна гэсэн дуудлагын дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/