Энэ өвөл Америкт сүүлийн 20 жилд байгаагүйгээр огцом хүйтэрсэн бол Кентуки мужийн оршин суугч Ричард Хаджин дэлхий дээрх гуталгүй хүүхдүүдийн зовлонг бусдад мэдрүүлэхийн тулд бүтэн нэг жилийн турш хөл нүцгэн явж байна. Үсчин мэргэжилтэй Ричард Фэйсбүүк болон бусад олон нийтийн сайтаар дамжуулан хүүхдүүдэд гутал худалдаж авч өгөх сайн дурын үйлсээ үргэлжлүүлж байгаа ажээ. Дэлхий дээр өнөөдөр 300 сая орчим хүүхэд гуталгүй амьдарч байгаа гэсэн судалгаа бий. “Хөл нүцгэн явахаар шархдаж шалбарах зэргээр маш их гэмтдэг” хэмээн Ричард ярьж байна. Тэрээр нэг жилийн дотор 25 мянган доллар цуглуулж Кени улсын хүүхдүүдэд бэлэглэхээр төлөвлөжээ. Энэ мөнгөөр 800 гаруй хүүхдийг гуталтай болгох боломжтой. Одоо тэрээр 4000 гаруй доллар цуглуулаад байгаа ажээ.




Сэтгэгдэл (2)