
Ховд аймгийн МАН-ын 93 жилийн ой, эх орончдын өдөрт зориулсан барилдаан Ховд аймгийн спортын зааланд боллоо. Энэхүү барилдаанд Үенч сумын харъяат, аймгийн арслан Батмөнх, Дуут сумын харъяат Аймгийн арслан С.Ганхуяг нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорьжэ. Тус барилдаанд Буянт сумын харъяат, сумын заан Ц.Дармаабазар түрүүлж, Мянгад сумын харьяат, аймгийн заан Д.Уламбаяр үзүүрлэж, шөвгийн дөрөвт Дөргөн сумын харъяат аймгийн начин Очирын Жаргалсайхан, аймгийн начин Т.Эрдэнэдалай нар шалгаран үлдлээ.