
Өнгөрсөн амралтын өдрөөр Испанийн Ла лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Лигийг тэргүүлж эхлээд удаагүй байгаа Реал Мадрид клуб заналт өрсөлдөгч Атлетико Мадридын талбайд зочилон тоглосон байна. Хоёр баг энэ удаа оноо хувааж 2:2 харьцаатайгаар тэнцжээ. Гоолуудыг эздээс Габи, Коке нар хийсэн бол эсрэг багаас Карим Бензема, К.Роналду нар оруулжээ. К.Роналду Атлетико Мадридын эсрэг 12 тоглолтонд оролцож есөн гоол оруулаад байна.