
Испанийн лигийн тэргүүлэгчид хооронд таарч оноо хуваасан тэр үетэй давхцан Каталоны нэр төр Барселона клуб талбай дээрээ Алмериа клубыг хүлээн авч 4:1 харьцаатай бут ниргэжээ. Гоолуудыг Месси, Шави, Пуёл, Алексис Санчис нар хийжээ. Ингэснээр Барселона клуб 26 дахь тойргын дараагаар лигийнхээ хоёрдугаар байранд явж байна.