
Америкийн “Disney Animation”-ий бүтээл “Frozen” хүүхэлдэйн кино академийн шагналаас “Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино” номинацид “Оскар” хүртлээ. Мөн тус хүүхэлдэйн киноны дуу болох “Let It Go” шилдэг киноны дуу номинацид шалгарав. “Frozen” хүүхэлдэйн кино 2013 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш чамгүй амжилтанд хүрээд байгаа юм.