
Уг хэрэгт 2014 оны 01-р сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтаар зохих шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл хэргийн талаар Прокурорын байгууллагын ажилтнаас тодруулахад "Эл хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын голын замд 2013 оны 12-р сарын 03 ны өдөр Ш.Энхбаяр гэгч нь “Тоёото Приус” маркын 10-15 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Ц.Бямбажавын жолоодож явсан “Тоёота Пробокс” маркийн 25-56 БРА автомашинтай мөргөлдөж жолооч Ш.Энхбаяр нь нас барсан болох нь тогтоогдсон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)