
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгааг хийжээ. Судалгаанд хавар, намрын буюу шинэ ургацын болон өнжсөн жимс жимсгэнэ, хүнсний ногооны дээжийг хамруулсан байна. Тэгвэл судалгаагаар зарим жимс, хүнсний ногоонд хүний биед аюултай хорт бодис байгаа нь тогтоогджээ. Энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/