зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шударга ёс мөнгөн дээр тогтдог

2014-3-06
0
ЖИРГЭХ
Баян Саудын Арабчууд жилд 23000 доллар, өндөр хөгжилтэй Европчууд 31000 долларын орлоготой бол манай шүүгч нар 24000-34000 долларын орлоготой болж байж шударга ажиллах нөхцөл бүрдэх аж.

ЛүндэндоржИйм дүгнэлтийг Монголын төр хийж байна. Шүүх хуулийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд шүүхийн тухай багц хуулийг шинэчилж тэдэнд олгох цалинг амьдралд нь хүрэлцэхүйц, баталгаатай байна гэж тодорхойлсон. Харин амьдралд нь хүрэлцэхүйц баталгаатай цалин гэж яг хэдэн төгрөгийг хэлээд байгаа талаар тогтсон ойлголт байхгүй. Харин хуульчид маань хуулийн хуудууг овжин ашиглаж өөрсдийнхөө цалинг Монголын хамгийн том бизнесмэнүүдээс ч өндрөөр тогтоох болчихоод байгаа нь олон хүнийг бухимдахад хүргээд байгаа. Тодруулбал улсын хэмжээнд ажиллаж байгаа 417 шүүгч дээр нэмж 70 орон тоо бий болгож нэг шүүгчид 3.5-аас 5.0 сая төгрөгийн цалин олгохоор яригдаж байгаа. Ингэснээр жил бүр улсын төсвөөс 44 орчим тэрбум төгрөгийг зөвхөн шүүгч нарын цалинд зарцуулах болж байгаа юм.  Нийгэмд шударга ёсыг тогтоож, хуульт засагллыг бий болгоход хамгийн их үүрэгтэй хүмүүс бол шүүгчид гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч шударга ёсыг тогтоох хүчин зүйлийг зөвхөн эдийн засгийн баталгаат байдлаар хангана гэж байгаа нь дэндүү өрөөсгөл ойлголт гэж олон хүн үзэж байгаа. Тухайлбал УИХ-ын тамгын газрын нарийн бичгийн дарга асан, хуульч Ц.Шаравдорж “хөдөө суманд хамгийн хүнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа 300 мянган төгрөгийн цалин авч байхад энд дулаан байранд байгаа хүн 3 сая төгрөгийн цалин авах нь шударга бус. Салбарынхан нь барицвал яах вэ. Энэ чинь төр өөрөө хуулийн байгууллагынхнаа авилга аваа гэж хэлж байгаатай ижил зүйл. Жирийн нэг цагдааг “яагаад авилга авсан” гэхэд “цалин бага учраас авилга авсан” гэвэл урдаас нь юу гэж хэлэх вэ, ийм хол зөрүүтэй цалингын жишиг тогтоож болохгүй” гэсэн утгатай зүйлийг телевизээр ярьсан. Үнэхээр шүүгч хараат бус байхын тулд эдийн засгийн баталгаатай байх нь зүйн хэрэг ч 3.5 - 5.0 сая төгрөгөөр үүнийг хангана гэдэг нэлээд ахадсан тоо гэдгийг ийнхүү хэлж байгаа юм.


Өнөөдөр Монголд нэг сая ба түүнээс дээш орлоготой хүмүүс боломжийн цалинтайд тооцогддог. Тэгвэл 1.5 төгрөгийн цалин авч байгаа шүүгч нар үүнийгээ амьдралд хүрэлцээгүй гэж үзэж байна. Тэд 3.5 - 5.0 сая төгрөгийн цалин авч байж л шударга ажиллах нөхцөл бүрдэнэ гэжээ. Монголын томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд ч ийм хэмжээний цалин авдаггүй. Харин татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг шүүгч нар “ийм цалин авна үгүй бол шударга ажиллах нөхцөл алга” гэж хэлж байгаа нь “шударга ёс мөнгөн дээр тогтдог” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.


Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Эдийн засгийн хувьд хараат бус цалин гэж ямар цалинг хэлэх вэ? Хоёр сая төгрөг өгчихөөд тэрийгээ тэгж хэлж болох уу? Хоёр сая төгрөг амьдралын баталгаа мөн үү” гэх зэргээр асуудал дэвшүүлжээ. Голоод байгаа тэр хоёр сая төгрөгөөр нь Монголын 2300 өрх өдөрт идэх талхаа авч байна. Гурван ам бүлтэй айл 2 өрөө байрныхаа лизингийг төлөөд идэх хоол, өмсөх хувцсаар гачигдахгүй амар жимэр амьдарч байна. Ажил горилогч ихэнхи иргэд 700-800 мянган төгрөгийн цалинг боломжийн гэж байна. Дөрвөн хүнтэй жижиг компани ажилчдынхаа бүтэн сарын цалинг тавьж байна. Хоёр сая төгрөгөөр яагаад ч амьдарч чадахгүй гэж ярьж байгаа шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга маань үнэхээр амьдралаас тасархай хүн бололтой. Түүний хэлж буйгаар мэргэжлийн байгууллагууд 3.5 - 5.0 сая төгрөгийн цалинтай шүүгч шударга ажиллана гэж дүгнэсэн нь 2000-2800 ам доллар буюу жилийн орлого нь 24000- 34000 ам доллар гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө дөнгөж амьдралын баталгаа гэж үзэж байгаа Н.Лүндэндорж цаашид ч цалин нэмэгдэх ёстой гэсэн байр сууриа хачирласан байгаа юм. Амьдралын баталгаанд алдуурч төөрсөн даргад зөвлөхөд баян Саудын арабын нэг хүнд оногдох ДНБ-ийн жилийн дундаж 23000 ам доллар бол өндөр хөгжилтэй Европын холбоонд 31000 ам доллар байна. Таны тааллаар Монголын шүүгчид баян орны иргэдээс ч баян болох нь. Нэгэнт баян шүүгч нартай болж байгаа юм чинь “амьдралд хүрэлцээтэй, баталгаатай” гэсэн хуулийн заалтаа “баян байна” гээд өөрчилбөл яасан юм бэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Зочин (103.10.23.127)
    ЦАЛИН БАГА УЧРААС АВИЛАГ АВЧ БАЙГАА ЮМ ЦАЛАН НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА АВСААР БАЙХ БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ ХАЧАН ХЭРЭГ БАЙНА ХИЙМ ШҮҮХ ХУУЛИЙН АЖИЛТАН ШҮҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛГААР ЯААХ ЮМ НААД ХҮМҮҮСЭЭ ШУДРАГ ХҮМҮҮСЭЭР СОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА
    2014 оны 03 сарын 08 | Хариулах
  • С.Ганчимэг (202.179.20.155)
    Хамгийн гол нь шүүгчид 100 мянган төгрөгийг ч хувиараа ажиллаад олж чадахгүй ТЭЖЭЭВЭР БИРДНҮҮД шүү дээ. 1, 5 саяыг бага гэж голоод хэт их цалин авч байгаа нь шүүгчдийн нас богиносох өөр бусад зүйлээр илүү өгсөн мөнгөнийх нь хариу ирнэ. Мөнгийг жирийн иргэд маш их хөлс хүчээ урсгаж олдог учир шалтгаангүйгээр ахадсан их мөнгө авч байгаа хүнээс бас тийм хэмжээний хариуг шаарддаг. Цагаасаа эрт үхэх, нойр нь хүрэхгүй байх, бэлэвсрэх, ойр дотныхноосоо хагацах зэрэг хариуг нь бурхан авах байхаа. Шунал ихэдвэл шулам болно.
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • тоо (182.160.1.197)
    Лүндэндорж гэдэг хүн хүн дайраад зүгээр байхыг бодоход өөрөө авилга өгөөд зүгээр болсон тул шүүгчдийг авилга авдаг гэж нотлоод байгаа юм шиг байна.
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • яүёхши (183.177.96.93)
    Гол юм суурь хүмүүжилгүй хүнд хэдэн төгрөгч өгөөд цадаж ханах биш дээ
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • çî÷èí (122.201.25.130)
    ìîíãîë÷óóäûí òàìûí òîãîîíû ¿ëãýðýý ãýæ, ìîíãîë îðîí õºãæäºãã¿é, áàÿæäàãã¿é, øóäàðãà áóñ áàéõààñ ÿàõàâ äýý ãýæ
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • иргэн (182.160.37.137)
    гэмт хэрэгтэн Лүндэндоржийн санаачлагыг дэмжиж батлагсад бас тэнэгүүд
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • emch (124.158.91.33)
    xurxii emch nar udur n ajillad urgeljluuleed shunu noirgyi xonochood 600 myngan tug abdgiin shde calingaa nemuulmeer bnaaa
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • зочин (202.70.36.182)
    АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРЫН АЖИЛЧИД, ЦАГДАА, ПРОКУРОРЫН, БОЛОН ЦЭРГИЙН АНГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАНГУУД, ИХ СУРГУУЛИЙН ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН БАГШ НАР ШҮҮГЧЭЭС ИЛҮҮ ЦАЛИН АВДАГ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • sursan zan shuu dee (202.126.89.197)
    zaaval tedniig ajiluulah alba uu huuguud yavuulahgui yu caana chin bolson boloogui huuliin mergejil ezemshisen heden arvan myngaar toologdoh nuhuduud duuren baina tedend 2 say tugrugnii calin uguud avilga avbal naizaa shorond orj nuurs zuunu shuu gedgiig oi toind ni hiigeed ajiluulahgui yu naaduuld chin 100 sayiin calin uguud ch nemergui sursan zang daanch suraar boogood bolohgui gej
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • пүрэв (202.72.247.249)
    төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхсан энэ цалингийн асуудлаа цэгцэлбэл яасан юм бэ.шүүгч нар л төрийн төлөө зүтгэдэг бусад төрийн албан хаагч төрийн төлөө зүтгэдэгүй юм болж байна уу.Адилхан л төрийн төлөө хүн ардынхаа төлөө л гэж ажиллаж байгаа.Эмч нар хүний эрүүл мэндийн төлөө, багш нар хүүхдүүдийн сурлага хүмүүжлийн төлөө гэх мэтчилэн татвар төлөгчийн мөнгөөр л цалинжиж байгаа.Гэтэл яагаад гэнэт шүүгч нар цалингаараа торойж гараад бусад нь тэр дор үлддэг юм бэ.Өнөөдөр хүн ардынхаа төлөө тангараг өргөдөг төрийн албан хаагчид шүүгчдээс гадна, эмч нар, төрийн жинхэнэ албан хаагчид ард түмэн эх орныхоо төлөө эрдэм чадлаа зориулна гэж тангарагладаг,тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөж төрийн албан хаагч болдог.Гэтэл ингэж тангараг өргөчихөөд цалингаа нэмэхгүй бол ажиллаж чадахгүй гэж байгаа шүүгч нарыг ажлаас нь шууд хал.Шүүгч хийх залуу халаа зөндөө бий.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шу (103.26.194.8)
    Улам шунахай болно
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • бямбаа (182.160.2.2)
    1,5 саяын цалин боломжийн л цалин харин эрхэм шүүгчидын амьдралын хэрэгцээ нь авилгын мөнгөөр улам нэмэгдэж 4-5 саяд очсон байгаа нь ойлгомжтой нэгэнт л авилгын амтанд орсон бол 10 саяын цалин өгөөд ч нэмэргүй дээ
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • иргэн (203.194.115.105)
    Шүүх нэг л бишээ. зохион байгуулалтын хувьд ч учир нь олдохоо болилоо. Шүүгч нарын цалнн ч замбараагүй нэмэгдлээ. Үнэхээр шударга ажиллавал болж байна. Гэхдээ олон жил авлиг авч сурсан шүүгч нар засрахгүй нь харагдсаар байна. Эвлэрүүлэн зуучлагч нэртэй шүүгчээс халагдсан хүмүүсээ шүүх дээр суулгаж тогтмол цалин өгдөг болчихлоо. Тэд зөвхөн шүүгч нарт авлигыг зуучилдаг хүмүүс болчихлоо. ШЕЗ-ийн дарга нь гэмт хэрэгтэн гээд бод доо Энэ хүн өөр шигээ л хүмүүсээр шүүхийг дүүргэнэ гэж бодохоос шүүхээс шударга шийдвэр гаргана гэдэг бол дэндүү гэнэн асуудал боллоо шүүдээ Шударга Ерөнхийлөгчөө ер ийм шүүх байснаас татан буулгавал яасан юм бэ? бодмоор болждээ?
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • ибээ (103.26.194.10)
    лүндэндоржид сарын арван сая төгийн цалин өгөөд хэдэн сар ажиллуулаад үз мөн цалингаа голоод мөнгөтэй хүнд тал засч буруу шийдвэр гарагсаар л байна шуналын хүүдийнүүд
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Irgen (202.179.24.107)
    Shyygch nar avliga l avdag hymyys shyy dee.Shudraga ajillah ynendee durgyi.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • иргэн (180.149.76.6)
    цалин бага байна гээд авилга авах ёстой юмуу. ийм юм яриж байгаа хүмүүс шударга ёсыг нийгэмд тогтоож чадахгүй, ийм юм ярьж байнаа гэдэг нь авилга авдаг гэсэнтэй яг адил, бүгдийг нь авилгатай тэмцэх газар шалгаад өгөөөч
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (182.160.6.226)
    Ямарч байсан Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн энэ барилга бол төсвийн хуулийнхаа дагуу, улсын төсвөөр эмнэлгийн зориулалтаараа 80хувь хүртлээ баригдсан болохоор ард түмний эмнэлгээр л үлдэх ёстой. Хууль зүйн сайд өөрөө төсвийн хууль зоригтой зөрчөөд байгааг л ард түмэн үнэхээр гайхаад байна. Угаасаа 3-р эмнэлэг ард түмний эмнэлэг байсан шүү дээ. 3-р эмнэлэг орохоос өмнө НАХЯ-ны төв эмнэлэг байгаад улсдаа өгч оронд нь Цэрэг-НАХЯ байхад цэргийн гиспиталь байгуулагдсан гэж сонссон. Тэгээд ЦНАХЯ нь НАХЯ, БХЯ болж салахаараа одоогийн ТЕГ-н баруун жигүүрээс БХЯ нүүж Госпиталь, Ансамбаль, Цэргийн амралтаа авч яваад дараа нь НАХЯ өөрийн эмнэлэг, амралт, ХЦ-ийн чуулгатай болсон. 1990 оны арлчилагчид хамгийн түрүүнд НАХЯ-ыг тарааж суурин дээр нь зөвхөн ТЕГ шалдан хоцорсондоо.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.11.94)
    1сая төгрөгөөр шударга ажиллах шүүгчдийг шалгаруулха уралдаан зарлахад л хангалттай
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.111.242)
    нэг юмийг ойлгохгүй байна. баялаг бүтээж улс орноо хөгжүүлэх гэж байгаа ард иргэдийнхээ татварийн мөнгөөр /1,5 сая шүү/ цалин авч байж яагад шударга шүүж болохгүй байгаан. Шүүгч нар өөрсдөө өөрсдийгөө авилга авдаг гэдгээ нотлоод байгаа гарууд ичээч ШУДАРГА БАЙЦГААЯ. монголчууд уужим дотортой болохоороо хараад дуугүй суугаад байгаа ш дэ
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.3)
    ter 2.5 say tugrugiig n uls gargaj uguh heregteishdee, yamar neeh olon shuugch nartai ch bish, hudlaa polulism hiij baihiin orond bodit baidaltai evlereh heregtei, uneheerl shuugch nar avch baigaa tsalindaa setgel hangaluun baij shudarga ajillah nuhtsul n burdene
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • я (202.131.230.218)
    Ийм буруу ажиллагаа АТГ байгуулахаас л эхэлсэн, одоо бүр илүү хүчтэй болж бна.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.29.144.28)
    Баялгыг бүтээж цаг завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс ч ийм цалин хүртдэггүй юм шүү дээ.Ингэж цалинжуулахыг зөвшөөрсөн тэр этгээдүүд аргагүй л цатгалдсан баячууд юм.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.42.26)
    АНХААР АЮУЛ ТӨР ШҮҮГЧИДИЙГ АВИЛГАДАЖ ЭХЭЛЛЭЭЭ. АНХААР АЮУЛ ТӨР ШҮҮГЧИДИЙН АВИЛГАДАЖ ЭХЭЛЛЭЭЭ.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (112.72.13.123)
    Улсын дээд шүүхийн шүүгч нар өөрийн туслахууддаа улсын хэмжээнд зарлсан 70 шүүгчийн орон тоонд бэлгэх зорилгоор хичээл зааж байна. Лүндэндорж даргаа үүнийг юу гэж тайлбарлах вэ?
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Ард (202.179.11.42)
    "юу ч мэдэхгүй юм үзээгүй иргэн би"-д: Тантай санал нэг байна. Шүүхийн хараат бус байдал. Энэ бол улс нийгмийн хөгжлийн бас нэг чухал шалгуур. Шударга шүүх бий болох үйл явц тийм амар хялбар биш. Гэхдээ өөдрөгөөр харж байна. Үүнээс өмнө хэзээ аль засгийн газар шүүхийг шинэчлэнэ гээд ярьдаг, оролддог байсан юм бэ.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (203.194.113.54)
    авилга авдагийг нь мэддэг учираас эрхэм лүндэндоржтон шүүгчийн цалинг нэмж авилга авдаггүй болгох гэж байна. лүндэндорж авилгагүй болгож нэг амраах юм байна. сөрөг нөлөө нь авилга гэдэг үг хэлний сангаар хасагдах юм байна гэж хэлний мэргэжилтэнгүүд их санаа зовж байгаа гэсэн шүү.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • irgen (202.131.225.147)
    shudarga yos mongon deer togtdog yasan unen xelee ve, ene bol jinxene bodit zuil, shuux shuugchid ardchilaliin buyanaar shudarga bolson bna shtee, 3.5-5 say ogoxgui bol yaj shudarga ajillax yum gej ter anzaa avilga ashig sonirxol bgaad bgaagaa shudargaar xelchixlee shtee, ene bol ardchilaliin buyan yum bishuu, tiimees tor zasgiin xemjeend shudarga yos mongon deer togtdog yum
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    Bayn hun uureesee yaduu humuusiin zovlong oilgohgui togloh yum bn l daa.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.6.15)
    Цалингаа голоод байгаа шүүгчдийг халаад үз. Тэгээд амьдрал ямар байдгийг үзүүл. Авилга авчихаад бас цалин голно гэнэ шүү.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • ....... (203.194.114.31)
    Цалинг нь нэмэхгуй бол АВИЛГА авахаа ШУУГЧ нар болихгуй байна шдээ. ХАХАХА
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    анхаар аюул анхаар аюул анхаар ШҮҮГЧИДЭД ТӨР АВИЛГА ӨГӨЖ ЭХЭЛЛЭЭ анхаар аюул анхаар
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.13.101)
    Төрийн тусгай албан хаагчдын цалинг адилхан нэмэх хэрэгтэй. Цагдаа шалгаад шүүх шийдвэрлэдэг шүү дээ.Зөвхөн шүүгчдийн цалинг нэмэснээр авилга арилахгүй шүү дээ. Нүгэлдоржтон оо.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (203.160.55.2)
    TER LUNDENDORJ GEGCH NUGELTDORJ TIIM SHUDRAGA UYM BOL SHORONDOO OROOCH
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (202.70.47.2)
    Уг нь бол энэ амьдралын баталгаанас гадна ая тухтай, аливаа бусад зүйлд санаагаа чилээлгүй хэрэг маргаан шийдвэрлэхээс өөр зүйлд сатааруулалгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч байна гэж ойлгогдож байна. Уг нь бол шүүгчид амьдралы баталгаагаа аль хэдий нь олчихсон тогтворотой ажилтай боломжийн цалин хөлс авдаг хүмүүс. Гэвч энэ боломжийн цалингаар амьдралд хэрэгцээтэй зүйлсийг санаа зоволгүй авч болохгүйгээс гадна өр зээл гээд хэрэг маргаанаа шийдвэрлэхээс гадна санаа тавих зүйл маш олон байгааг шийдэх гэсэн арга олон улсын жишгийг дагаж буй хэлбэр байх. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга арай өөрөөр тайлбарласан байгаа нь ард иргэдэд ундуйцал төрүүлэхүйц байна. Шүүгчдийн ая тухтай байдал, амьдралын баталгаа цаашдын амьдралын баталганы тогтвортой байдлыг хангах хэрэг маргааныг хараат бусаар шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлж байгаа хэлбэр гэж мөн хараат бус байна гэдэг чинь бүх зүйлээс хараат байна гэсэн үг эдийн засгаас ч мөн адил. Цалин их өгж байгаа нь шударга ёсыг хангах бус хэрэг маргаан шийдвэрлэх ая тухтай байдлыг бүрдүүлэх эдийн засгас хараат бус болгож байгаа хэлбэр болохоос шударга ёсыг хангаж байгаа хэлбэр биш шүү дээ гэж хэлмээр байна. Шударга ёсыг мөнгөөр хэмжих нь хамгийн тэнэг хэрэг. Хэвлэл мэдээллээр үгэн дээр нь тоглох жишээтэй. Тэд ч мөн адил татвар төлөгч. Шүүгчийн ажил өндөр ёс суртахуун шаардах учир цалин нэмсэний хэрээр шударга сайн ажиллах хэрэгтэй. Төр бусад төрийн албан хаагчдийнхаа ч цалин хөлсийг нэмж амтьралын тогтвортой баталгаат байллыг хангах хэрэгтэй. Улсын авилгагүй байх баталгаа ч юм шиг олон юм нуршчихлаа гэж юу ч мэдэхгүй юм үзээгүй иргэн би
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
    • зочин
      зөзө
      2014 оны 03 сарын 06
  • Зочин (202.126.91.70)
    negch avilaga avdaggui hamgiin hund nuhtsuld ajildag TUK iihnii tsaling nemee shuugch nar tsalingaas gaduur orlogtoi humuus humuus hudlaa gevel shalga tednii tsalingaar tegej amidarch chadahuu
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (103.26.194.1)
    ene hun ch shuuh huuliin baiguulagaar togloj duuslaadaa.urdaa Elbergdorj Temuujin Enerbayar Erdenebat gesen heden ovilogui humuusiig turhiraad....
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (49.0.132.182)
    Зөв. ШДЗ ийн дарга гэгч өөрөө шоронд байх ёстой хүн. Согтуугаар хүн дайрч алчихаад тушаал дэвшдэг ёс монголын шүүхэд л байна. Төрийн албан хаагчийн цалин байхад шүүгч ажлаа хийх ёстой. Энэ бол арай дэндсэн цалин. Цалинг ингэж нэмэхэд шүүгч авлигаас татгалзаад, боловсролтой, шударга, хүнлэг болохгүй
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шүүгч (160.39.38.112)
    ӨӨ бас цалин авдаг юмуу?
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (125.35.87.18)
    Buruugaar oilgood mushgiad l baival mushgiad l bna. Heseg humuus ni ch gesen jaahan gaigui tsalin avag l dee. Haluun togoonii amidraltai humuus gej hetsuu shuu
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.23.120)
    өдөржин гадаа нар салхинд гандаж даарч хөлж яваа хүмүүсийнхээ цалинг л ингэж нэмэх хэрэгтэй ш дээ, төр шударга биш байна.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.23.120)
    тийм хэмжээний авилгал тогтмол авч ажилладаг гэдгээ шүүгч нар хүлээн зөвдшөөрөөд байгаа юм бишүү. Тийм хэмжээний цалин авлаа ч шударга ажиллаж чадахгүй.
    2014 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    6 цаг 48 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    9 цаг 48 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    9 цаг 56 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    10 цаг 3 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    10 цаг 6 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    10 цаг 11 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    10 цаг 34 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    12 цаг 50 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    12 цаг 57 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    13 цаг 33 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    14 цаг 3 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    14 цаг 52 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    14 цаг 56 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    15 цаг 35 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    17 цаг 44 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    17 цаг 59 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    18 цаг 11 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    18 цаг 14 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    18 цаг 30 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК