Авлигатай тэмцэх газар жилийн эцсийн тайлангаа гаргахаар завгүй
ажиллаж байна. Энэ онд дарга нар нь шинэчлэгдсэн тус байгууллага сүүлийн
үед олны анхаарлын төвд байнга өртөх болсон ч албан ёсны мэдээллийг
гаргаж байгаа нь цөөхөн юм. Учир нь хэвлэл мэдээллийн ажилтнаа халж,
сэлгэсэн. Дарга нар нь ч мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаатай мөн
холбоотой.

Авлигатай тэмцэх газар жилийн эцсийн тайлангаа гаргахаар завгүй ажиллаж байна. Энэ онд дарга нар нь шинэчлэгдсэн тус байгууллага сүүлийн үед олны анхаарлын төвд байнга өртөх болсон ч албан ёсны мэдээллийг гаргаж байгаа нь цөөхөн юм. Учир нь хэвлэл мэдээллийн ажилтнаа халж, сэлгэсэн. Дарга нар нь ч мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаатай мөн холбоотой. Энэ бүхэн нь УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, ажлаа хүлээж авахынхаа өмнөхөн хэлж байсантай нь ижил шалтгаантай байж болох. Дэд дарга Б.Хурц ажилтай нь бүрэн танилцаж амжаагүй байгаа тул бүрэн хариулж, мэдээлэл өгөх боломжгүй гэж гишүүдэд хэлж байсан юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн танилцаж амжаагүй болохоор мөн л мэдээлэл хомс байж болох. Гэхдээ нийт 14 хүнийг ажилдаа тэнцэхгүй хэмээн халсан тус байгууллага энэ онд хэрхэн ажиллаж, хэдэн төгрөгийг юу юунд зарцуулснаа удахгүй дэлгэх гэж байна. Үүний дараа нэг жилийн бүх зүйлээ дэлгэчихээр мэдэхгүй, болоогүй гэдэг үгийг Н.Ганболд, Б.Хурц нар хэлэхгүй болов уу. Тэгэхээр АТГ-ын мэдээлэл "нээгдэх" нь.
Б.Болдсүх