Төрийн өмчийн хорооны дарга Б.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилохоор яригдаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Төрийн өмчийн хорооны дарга Б.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилохоор яригдаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Өмнө нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэр рүү шууд нийлүүлэх байсан ган бөмбөлөгийн бэлдэцийг гадаадын компаниар зуучлуулсан, их хэмжээний мөнгө завших боломж олгосон хэргээр АТГ-д шалгагдаж байсан. Гэсэн ч суудалтайгаа үлдсэн. Саяхан “Намайг хэн ч халж чадахгүй” гэсэн гарчигтай ярилцлага өгч байсан түүнийг ТӨХ-ны даргаас салгах шинэ санааг МАН-ынхан гаргасан бололтой. Гэхдээ доош нь биш дээш нь татаж, Үндсэн хуулийн “манаач”-аар томилохоор ярьж, тохиролцсон гэнэ.