Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 16-18 градус хүйтэн байна.