Өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд Ливи улс Италиас тусгаарлаж чадсан баяраа Муаммар Каддафигаас болж тэмдэглэж чадаагүй. Үүний оронд 1969 оноос хойш М.Каддафийн төрийн эрхэнд гарсан өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн аж. Ливичүүд Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэхдээ нийслэл хот Триполид 11 километр урттай ширээ засч тэмдэглэхээр бэлдэж байжээ. Гэсэн ч энэ арга хэмжээнд уригдсан хуучин босогчид үймээн гаргахаас сэргийлэн цуцалсан байна. Итали, Францын нөлөөнөөс гарахын тулд олон жил тэмцсэний эцэст ливичүүд 1951 онд анх НҮБ-д тусгаар улс гэж бүртгүүлж байжээ.

