Дилов хутагт Жамсранжавын гарын шавь 103 настай гэвш Жамбалдорж гуай АНУ-ын Нью-Йорк хотноо өнөөдөр өглөө бурхны хутгийг олжээ. Тэрбээр Дилов хутагтын дурсгалд зориулсан “Ницин” сүмийг Нью Жерсигийн Хаул хотод 1977 онд байгуулж түүнээс хойш тус хийдэд ном айлтгажээ. Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрөх үед НҮБ-ын танхимд байсан улс төр, шашны нөлөө бүхий хүн байсан юм. Тэрбээр 1965 оны дөрөвдүгээр сард АНУ-д гарын шавь Жамсранжавынхаа гар дээр тэнгэрт хальсан байна. Гэвш Жамсранжав гуай энэ сүмийн хамгийн өндөр настан нь байсан бөгөөд одоо 93 настай хамба лам, жар гарсан гэвш гээд дөрвөн лам энэ хийдэд үлджээ.
Энэ оны наймдугаар сард АНУ-д амьдарч байгаа жүжигчин Б.Батцэцэг Дилов хутагтын тухай нэвтрүүлэг хийхдээ түүнтэй уулзаж байжээ. http://www.youtube.com/watch?v=_M2EfwSUnz4&feature=share