Гайти улсын цагаач 38 иргэний цогцсыг Кубын хилийн ойролцоо завьтайгаа живсэн байхыг олжээ. Цагдаа нарыг очиход тэдний завь далайн эргээс 100 метрийн зайтай хөвсөн байсан гэнэ. Сүүлийн хэдэн жил ажил хайж гадаад руу хууль бусаар цагаачлах болсон энэ улсын иргэдийн европт очих ганц боломж нь Кубээр дамжих байдаг аж. Тиймээс ч нууцаар хил гарах гээд олон хүн амь эрсдэх болжээ. Тухайлбал 2009 онд 70 хүн дээрхтэй адил живж, амиа алдсан байхыг олж байжээ.

