Махны үнийг бууруулах зорилгоор нэгдүгээр сарын 15-наас нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ. Жил бүрийн хавар хэл ам дагуулдаг ч махны нийлүүлэлтэд багагүй нөлөөлдөг нөөцийн махны хэмжээг өмнөх жилүүдийг бодвол 4-5 тонноор нэмсэн байна. Хангалттай мах нөөцөлсөн тул Цагаан сарын баярын үеэр махны үнэ хэт өсөхгүй гэж Сангийн яам үзжээ. Одоогоор улсын хэмжээнд 16 тонн мах нөөцөлсөн байгаа бөгөөд тус яамны зүгээс аймгуудыг боломжоороо нэмж мах нөөцлөхийг уриалсан байна. ХХААЯ-наас ирэх сард нийтдээ 20 гаруй тонн нөөцийн мах худалдахаар төлөвлөжээ.

