Испаний цагдаа нар дуучин Мадоннагийн дууг хулгайлж интернэтэд тавьсан фэнийг нь баривчилж, хорьжээ. Энэ дуу нь дараа сард худалдаанд гарах шинэ цомогт нь орсон тул дуучин Мадонна ихэд сэтгэлээр унаж цагдаад хандаад байсан юм. “Gimme All Your Luvin” дууны демо хувилбарыг арваннэгдүгээр сард 31 настай эр “санаандгүй” интернэтэд тавьснаа хүлээжээ. Цагдаа нар мөрдлөгө явуулж бүтэн сар хайсны эцэст түүний гэрээс сайтад тавигдсан дууны эх хувилбарыг олсон байна.
