Төв болон зүүн зүгийн нутгийн хойд
хэсгээр үүлшиж, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад
нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв, зүүн зүгийн нутгаар баруун
хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор,
Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 13-18 градус,
Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр
орчимоор 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
3-8 метр.14-16 градус хүйтэн байна.