Дэлхийн дулаарал, уур амьсгалын
өөрчлөлтийн эсрэг гарамгай гавъяа байгуулсан хүн төрөлхтний шилдэг 21
төлөөлөгчийг НҮБ-аас шалгаруулсны нэгээр Монгол хүн анх удаа тодорчээ. “Дэлхийн хөгжлийн баатарлаг удирдагч цол”-ыг АНУ-ын Тэргүүн
хатагтай Мишел Обама, домогт Битлз хамтлагийн дуучин Пол Маккартни зэрэг
алдартнуудтай хамт НҮБ-ын индэр дээрээс хүртсэн Монгол залуу өнөөдөр 11 цагаас
хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд түүнтэй хамтран ажиллаж буй нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын
одод оролцох аж.
Т.Энхэлээ