Өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын уулнаас эрэгтэй хүний цогцос олджээ. Тус цогцос нас бараад удсан, хөлдсөн, нүүрний зөөлөн эд нь амьтанд идэгдсэн байдалтай байсан аж. Цогцост таниулах ажиллагаа хийхэд Чингэлтэй дүүргийн иргэн 39 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна. Тэрээр өнгөрсөн сарын эхээр самранд явна гээд сураггүй болоод байсан аж.
Б.Чимэг