Өнгөрсөн амралтын өдрөөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн 16 дугаар хороо Согоотын тоотод зодоон болоод байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 29 настай эрэгтэй А-г, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн 23 настай Ц архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн шалтгаангүйгээр зодож танхайрсан байна. Мөн биед нь байсан мөнгө, түрийвч зэргийг авч зугтсан байжээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, хэрэгтнийг баривчилж, хэргийг шалгаж байна.
Б.Чимэг