Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100
жилийн ойд зориулан бүтээсэн
“Богд хаан” уран сайхны киноны нээлт энэ сарын 29-ний 20.30 цагт “Тэнгис” кино театрт болох гэж байна. Монголын
кино урлагт анх удаа Богд хааны түүхэн киног бүтээж байгаа нь энэ аж. Энэхүү
кинонд
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100
жилийн ойд зориулан бүтээсэн
“Богд хаан” уран сайхны киноны нээлт энэ сарын 29-ний 20.30 цагт “Тэнгис” кино театрт болох гэж байна. Монголын
кино урлагт анх удаа Богд хааны түүхэн киног бүтээж байгаа нь энэ аж. Энэхүү
кинонд хувьсгалыг манлайлан удирдаж зохион байгуулан эрх чөлөөт Монгол Улсыг
байгуулалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний бодит амьдрал, туулсан замыг
хүүрнэн өгүүлэх юм байна. Киноны бэлтгэл ажлыг Үндэсний кино урлагийн академи
хоёр жилийн өмнөөс санаачлан зохион байгуулсан бөгөөд зураг авалтын баг 60
хүний бүрэлдэхүүнтэй ажилласан
байна. Киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр бичиж,
ерөнхий найруулагчаар нь Бямбаагийн Батбаяр, ерөнхий зураглаачаар Зундуй,
Ганхуяг, ерөнхий зураачаар Одонгийн Нямдаваа, хөгжмийн зохиолчоор нь Төрийн
хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажилласан аж. Тус кинонд монгол улсын гавьяат тамирчин, сагсчин
Ц.Шаравжамц өндөр Гонгорийн дүрийг бүтээсэн билээ.
Т.Хулан